• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулган өндөрлөв

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-03-13 10:23:22

    12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулган 13-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд чуулганы хамгийн сүүлчийн буюу 4 дэхь бүгд хурлаа хийлээ. 2-р чуулган 8 хоног үргэлжилсэн бөгөөд товлосон хөтөлбөрийн дагуу амжилттай өндөрлөв.

     Чуулганы хаалтыг чуулганы тэргүүлэгчдийн байнгын хорооны дарга, гүйцэтгэгч дарга Жан Дэжян даргалж, Ши Жиньпин, Ли Кэчян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нар оролцжээ.

    Уг чуулганд 3000 орчим депутат, төлөөлөгч оролцож, үндсэн хууль болон холбогдох бусад хуулиар олгогдсон үүрэг хариуцлагаа биелүүлж, засгийн газрын ажлын тайлан болон бусад тайлангуудыг хэлэлцэн баталж, өнгөрсөн нэг жил дэх Хятадын олон салбарын ажлын амжилт болон ашигтай туршлагыг дүгнэн, энэ оны гол үүрэг ажлыг тохируулсан байна.

    Чуулганаар юуны өмнө засгийн газрын ажлын тайлангийн тухай шийдвэрийг санал оруулан баталжээ.  

    Энэ удаагийн чуулганаар 2013 оны улс ардын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт болон 2014 оны улс ардын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний тухай шийдвэр, 2013 оны Төв болон орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн байдал болон 2014 оны төв болон орон нутгийн төсвийн тухай шийдвэр зэргийг санал оруулан баталсан байна. Түүнчлэн БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлангийн тухай шийдвэр, ардын дээд шүүхийн ажлын тайлангийн тухай шийдвэр, Ардын дээд прокурорын ажлын тайлангийн тухай шийдвэр зэргийг санал оруулан баталжээ.

    Үүний дараа, Жан Дэжян тэмдэглэхдээ, Хятадын онцлогтой социализмын тогтолцоог хөгжүүлж, засаглалын систем болон хүчин чадавхыг орчин үеийн болгох ажлын хүрээнд хуулийн дагуу улсаа засах үндсэн чиг шугамыг бүх талаар хэрэгжүүлэн, хуулийн дагуу засаглал явуулахыг чанга баримтлан, хууль засаглалтай улс орон, засгийн газар болон нийгмийг нэгдэлтэй байгуулж, иргэдийн эрх ашгийг баталгаажуулан, нийгмийн шударга ёсыг хамгаалж, улс орон болон нийгмийн байгуулалт дахь хууль засаглалын чухал үүргийг гүйцэд бадруулах хэрэгтэй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе