|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 13-нд Бээжинд хэлэхдээ, бүс нутгийн болон системийн чанартай санхүүгийн эрсдэлээс сэргийлэхийн тулд бид хяналт шалгалтаа зайлшгүй эрчимжүүлэх болно гэжээ.
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулган өндөрлөсний дараа, Ерөнхий сайд Ли Кэ Чян дотоод гадаадын сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултанд хариулсан юм. Хятадын банк санхүү болон өрийн эрсдэлийн асуултад хариулахдаа тэрээр дээрх үгийг хэлсэн юм.
Ли Кэ Чян хэлэхдээ, санхүү болон өрийн эрсдэлийг бид анхаарсаар ирсэн, 2013 онд эдийн засгийн бууралт ихтэй байх үед, бид засгийн газрын шинжтэй өрийн асуудлыг аудитаар шийдвэрлүүлэх аргыг хэрэгжүүлсэн, энэ нь эрсдэлтэй тулах бидний эрч зоригийг илтгэсэн юм. Мөн Аудитын дүнг ил тод, нээлттэй байлгасан нь өрийн эрсдэлийг тогтоон барих боломжтой төдийгүй засгийн газрын өрийн цар хэмжээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэрэмжийн шугамаас доогуур байгааг харуулсан. Олонх өр нь хөрөнгө оруулалтын шинжтэй байгаа боловч түүнд оршиж байгаа эрсдэлийг бид анхааралдаа авч, дүрэмжсэн арга хэмжээг авах хэрэгтэй. Цаашид бид шударга, цэгцтэй санхүүгийн тавцанг бий болгох төсвийн менежментээ улам эрчимжүүлэх болно гэжээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |