• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Агаарын бохирдол иргэдийн санааг түгшээж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-03-13 15:50:33

       Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэ Чян 13-ны өдөр Бээжинд хэлэхдээ, агаарын бохирдол нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Бохирдолтой тэмцэх ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй гэлээ.

      12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулган өндөрлөсний дараа Ли Кэ Чян дотоод гадаадын сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариуллаа.

  Ли Кэ Чян хэлэхдээ, 2013 онд төрийн зөвлөлөөс агаарын бохирдлыг бууруулах 10 арга хэмжээ авч хэрэгжүүлэн, 161 хотод бохирдлын хэмжээг шалгах PM 2.5-ын хяналт тавьсан. Энэ үзүүлэлт нь хөгжиж буй орнуудын хувьд хамгийн өндөр юм. Ийм арга хэмжээ нь ард иргэдийн агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалах мэдлэгийг дээшлүүлсэн төдийгүй засгийн газрын үүрэг хариуцлагыг ч нэмэгдүүлсэн юм. 2013 онд эрчим хүчний хэрэглээнээс үүдсэн бохирдлын хэмжээг 3.7% бууруулсан бол энэ онд 3.9% хүртэл буруулна. Энэ нь 220 сая тонн чулуун нүүрс хэрэглэхгүй гэсэн үг юм. Одоогоор агаарын бохирдлын манан тоосонцрын бүтэц найрлага тодорхойгүй байгаа тул засч залруулах ажил ч удаашралтай байна. Иймээс агаарын бохирдлыг бууруулахад засгийн газар, аж ахуйн нэгж, олон түмний үүрэг оролцоо чухал гэж Ли Кэчян онцоллоо.  

\Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе