• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өөрчлөлтийг урагшлуулахын зангилаа нь бодит ажил болгон хэрэгжүүлэх явц юм

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-03-13 17:07:16

      Хятадын төрийн дээд эрхт байгууллага болох БХАТИХ-ын жил тутмын ээлжит хурал 13-д өндөрлөлөө. Хурлын дараах хэвлэлийн бага хурал дээр, Хятад улсын ерөнхий сайд Ли Кэчян Хятадын дотоод засаглал, гадаад харилцааны талаарх сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Тэрээр Хятадын энэ оны хөгжлийн олон зорилтуудыг танилцуулахдаа,"Яс хэмлэх", "Үхэр хөтлөх", "Сүхээ ирлэх" зэрэг хэлц үгсээр өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, эдийн засгийн өсөлтийг зохистой төвшинд хадгалах тухай шийдлээ илэрхийлжээ. Тэрээр онцлохдоо, холбогдох бодлогуудыг хэрэгжүүлэх нь өөрчлөлтийг ахиулахын зангилаа юм гэжээ.

       Дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа, Малайзын сураггүй болоод байгаа онгоцны хэргийн тухайд Ли Кэчян хэлэхдээ, "Сайн чимээ дуулдаасай гэж хүсэн хүлээж байна. Бид хиймэл дагуулын зургаар илэрсэн эргэлзээтэй цэгүүдийг тодруулахыг хичээж байна. Онгоцны эрлийн ажиллагаанд улс орны аврах анги оролцож байна. Бид ч холбогдох талуудад эрлийн ажлаа эрчимжүүлэн, учир шалтгааныг тодруулж, сураггүй болсон онгоцыг олох, холбогдох ажлыг зохистой шийдвэрлэхийг шаардаж байна. Найдвар байсан цагт бид эрлийн ажиллагаагаа огт зогсоохгүй юм" гэжээ.

      Энэ хэрэг Хятад улсын гадаадад нээлттэй байх бодлого болон хилийн чанад дахь аялал жуулчлалд сөргөөр нөлөөлнө гэж олон улсын хамтын нийгэмлэг санаа зовниж байсанд холбогдуулан Ли Кэчян хэлэхдээ, Хятад улс гадаадад нээлттэй байх бодлогоо цаашид ч хэрэгжүүлэх бөгөөд илүү олон иргэдэд хилийн чанадад аялах боломжийг өгөх болно. Засгийн газар бүх нөөцөө дайчлан, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хилийн чанадад байгаа Хятад иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаална гэжээ.

      Хятад улс статистикийн тоо баримтын ард байх иргэдийн амьдралтай холбоотой асуудлыг чухалчилдаг бол олон улсын гол эдийн засгууд эдийн засгийн өсөлт болон ажил эрхлэлтийн харилцааг чухалчилдаг гэж Ли Кэчян хэллээ. Бид эдийн засгийн өсөлтийг 7.5% орчим байлгах зорилт дэвшүүлэхдээ ажил эрхлэлтийг дэмжих, иргэдийн амьдралыг сайжруулах, хот хөдөөгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зэрэгт үндэслэсэн юм. Иргэдийн амьдралыг сайжруулах, ажлын байраар хангах асуудлыг бид тоо баримт, өсөлтөөс илүү чухалчилж байна. ДНБ заавал хангалттай ажлын байрыг бий болгож, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ёстой. Бид ДНБ-ий өсөлтийг хэт их хөөцөлдөхгүй. Гэхдээ иргэдийн амьдралд нийцсэн ДНБ, чанар үр ашгийг дээшлүүлж, эрчим хүч хэмнэсэн ДНБ бидэнд хэрэгтэй. "Их 20"-ийн бүлгийн сангийн сайд, банкны ерөнхийлөгчдийн хурлаар албан мэдээ нийтлэхдээ, угийн бодлогын зорилтын суурин дээр ДНБ-ийг ирэх 5 жилийн дотор дахиад 2 нэгж нэмэгдүүлж, ажил эрхлэлтийг дээшлүүлнэ гэж тэмдэглэсэн юм. Энэ нь дэлхийн гол эдийн засгууд хөгжил болон ажлын байрны харилцан хамаарлыг илүү их чухалчилж буйг харууллаа.

      Ли Кэчян "олон хүндрэл", "их бэрхшээл" гэдэг үгсээр энэ жилийн засгийн газрын зорилтуудыг дүрсэлжээ.

       Өөрчлөлтийг гүнзгийрүүлэх нь энэ жилийн засгийн газрын ажлын тэргүүлэх үүрэг юм. Өөрчлөлтийг гүнзгийрүүлэхдээ засаг захиргааны систем, татварын тогтолцоо, банк санхүүгийн тогтолцоо зэрэг чухал салбаруудад системийн чанартай өөрчлөлтийг нэн тэргүүлэн хийх болно. Өнгөрсөн жил Хятадын засгийн газар төрийн эрх мэдлийг хөнгөвчилж, "хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих, баялгийн хуваарилалтыг зах зээлийн хуулиар зохицуулах" тухай хүчтэй мессежийг нийгэмд өгсөн юм. Энэ жил засгийн газар дээрх бодлогоо илүү боловсронгуй шинэ хэлбэрийн макро зохицуулалтаар хэрэгжүүлж, хяналт удирдлагаа чангатгана гэдгийг Ли Кэчян онцолжээ.

       Хятадын засгийн газрын энэ жилийн бодитой зорилтууд болон өөрчлөлтийн бодлогын талаар Ли Кэчян цохон тэмдэглэхдээ, бодлогоо хэрэгжүүлж бодит ажил болгох нь гол гэжээ.

       Дотоодын улс төрийн байдлаас гадна, Хятадын дипломат бодлого нь ч өнгөрсөнтэй адилхан ерөнхий сайдын хийлгэсэн хэвлэлийн бага хурал болон дотоод гадаадын хэвлэлийнхний анхааралд орж байлаа. Энэ онд хөрш зэргэлдээх орнуудын харилцаа, Хятад Америкийн харилцаа, Хятад Европын харилцааны хөгжлийн талаар ерөнхий сайд Ли Кэ Чян шинэ үзэл бодлоо тодорхойлжээ. Тэрээр хэлэхдээ, "Энх тайван найрамдал, энх тайвнаар зэрэгцэн орших" энэ нь ард түмэн бүхний хамтын хүсэл, бид хамтдаа хүчин зүтгэж, хамтын үр ашгаа өргөтгөн, санал зөрөлдөөнөө багасгах хэрэгтэй, ингэвэл сая эе эвтэй зэрэгцэн оршиж, ард түмэнд аз жаргал эдлүүлж чадна гэж би бодож байна.

       Хятад Америкийн хамтын ажиллагаа хөгжлийн асар их нөөцтэй. "Ухаантай нь эвсэхийг хүсдэг, ухаангүй нь зөрөхийг боддог" гэсэн хуучны үгтэй адил, Хятад Америк хоёр талд ашигтай, хоёр орны харилцааны эрүүл саруул тогтвортой хөгжилд ашигтай л бол бид хамтын ажиллагааны замаа өргөтгөж, алс холын ашиг тусаа бодох ёстой юм гэжээ. \Р\Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе