![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 13-д Бээжинд хэлэхдээ, бид өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ нэн түрүүнд чухал салбаруудад нэлээд их өөрчлөлт хийх болно гэжээ.
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулган өндөрлөсний дараа Ли Чэчян дотоод гадаадын сэтгүүлчдийн асуусан өөрчлөлтийг ямар салбараас эхлүүлэх тухай асуултад хариулахдаа дээрх үгийг хэлжээ.
Ли Кэчян хэлэхдээ, энэ онд бид төрийн эрх мэдлийг хөнгөвчлөх бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ, мөн нийгмийн баялгийн хуваарилалтыг зах зээлийн хуулиар зохицуулах, татвар, банк санхүүгийн өөрчлөлтийг түргэтгэн, бичил аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлөх шинэ бодлого хэрэгжүүлж, зах зээлийг идэвхжүүлэх болно. Бүтцийн өөрчлөлтөөр бүтцийн зохицуулалтыг ахиулан, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, холимог өмчит аж ахуйн нэгж бүхий эдийн засгийг хөгжүүлж, тэдний зах зээлд орох боломжийг өргөжүүлнэ, ялангуяа үйлчилгээний салбар, эм эмнэлэг, асрамж тэтгэвэр, банк санхүү зэрэг салбарын зах зээлийн өрсөлдөх хүчийг дээшлүүлэх хэрэгтэй. Бид засгийн газрын ажлын тайландаа олон салбарын өөрчлөлтийн тухай тусгасан тул энд дахин дурдахаас илүү бодитой ажил болгон хэрэгжүүлэх нь чухал байх гэжээ. \Хуар\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |