![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулган 13-ний өдөр өндөрлөсний дараа, ерөнхий сайд Ли Кэчян дотоод гадаадын сэтгүүлчидтэй уулзахдаа, энх тайван найрамдал, энх тайвнаар зэрэгцэн орших нь хөрш орнуудын ард иргэдийн хамтын хүсэл эрмэлзэл мөн, бид хамтдаа зүтгэж, хамтын ашиг сонирхлоо өргөтгөж, зөрчил мөргөлдөөнөө багасгах хэрэгтэй, ингэж байж энх тайвнаар зэрэгцэн оршиж, ард олонд жаргал авчирч чадна гэжээ.
Ли Кэчян хэлэхдээ, Хятадын энх тайван хөгжлөөр замнах шийдвэр зориг бол хэлбэрэлтгүй бөгөөд улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах хөдөлшгүй шийдвэр юм. Эдгээр нь тогтвортой хөгжилд таатай орчин бий болгож өгнө гэжээ.
Тэрээр хэлэхдээ, аль эрт өнгөрөгч зууны 60-аад оноос өмнө, Хятад улс хөрш зэргэлдээх зарим оронтой хамтарч энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг санаачлан гаргасан юм. Эргэн тойрны орнуудтай зарим талаар санал зөрөлдөөнтэй боловч бид харилцан хүндэтгэж, санал зөрөлдөөнөө багасгах, харилцан ашигтай харилцан хөнгөлөлттэй, эв зохицонгуй байхыг эрхэмлэдэг гэжээ.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |