|
|
||
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 2-р чуулган өндөрлөсний дараа, Ерөнхий сайд Ли Кэчян дотоод гадаадын сэтгүүлчидтэй уулзахдаа, Малайзын сураггүй болсон онгоцны тухай сэтгүүлчийн асуултад, "Найдвар байсан цагт бид эрлийн ажлаа огт зогсоохгүй" гэж хариуллаа.
Ли Кэчян хэлэхдээ, Малайзын иргэний агаарын тээврийн нисэх онгоцонд Хятадын 154 иргэн зорчиж яваа, тэдний төлөө ар гэрийнхэн нь зовж сандарч байгааг Хятадын засгийн газар болон нийт ард түмэн ойлгож байна. Бид зорчигчдын амь нас, аюулгүй байдалд маш их санаа зовж байна. Мөн онгоцны талаар сайн сураг чимээ дуулдаасай гэж хүсэн хүлээж байна гэлээ.
Хятадын засгийн газар онц байдлыг зохицуулах болон эрлийн ажиллагааны механизм ажиллуулж, холбогдох тэнгисийн усан хилд 8 хөлөг онгоц ажиллуулж байгаа ба бас нэгэн хөлөг онгоц өнөө очих замдаа байгаа. Мөн 10 гаруй хиймэл дагуулыг эрлийн ажиллагаанд оролцуулж, техникийн туслалцаа авч байна. Таамаглал бүхий цэгүүдийг бүгдийг нь шалгах болно гэж Ли Кэчян мөн онцлон хэлсэн юм.
Тэрээр цааш нь хэлэхдээ, өчигдөр орой миний бие эрлийн ажиллагаанд оролцож байгаа Хятадын нэг хөлөг онгоцны ахмадтай утсаар ярьж, бүх хүчээ дайчлан ажиллахыг даалгасан. Хиймэл дагуулаар авсан зурагт илэрсэн зарим нэг цэгийг шалгах ажиллагаа яг одоо явагдаж байна. Эрлийн ажиллагаанд олон орон хамтран ажиллаж байгаа, мөн бид холбогдох талд зохицуулалтыг сайтар хийж, онгоц сураггүй болсон учир шалтгааныг тодруулж, холбогдох ажлыг сайтар хийхийг шаардсан гэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |