• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Саудын Арабын хаан ширээ залгамжлах агитай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-03-13 20:54:05

    Хятад улсын дарга Ши Жиньпин 13-нд Ардын их хурлын танхимд Саудын Арабын хаан ширээ залгамжлах аги бөгөөд орлогч Ерөнхий сайд, Батлан хамгаалахын сайд Салман бин Абдулазиз Ал Саудтай уулзлаа.

    Шин Жиньпин хэлэхдээ, Хятад, Саудын Араб дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа түргэн хөгжсөн. 2008 онд Сычуаний Вэньчуаны газар хөдлөлтөд Саудын Арабын үзүүлсэн эрчтэй дэмжлэгийг Хятадын ард түмэн мартахгүй. Саудын Араб бол Хятад улсын Ойрх дорнодын тэнгисийн булангийн бүс дэх сайн анд, сайн түнш мөн бөгөөд урт хугацааны турш найрсаг, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Хятадын урт хугацааны бодлого юм. Хоёр орны стратегийн харилцааны төвшинг дээшлүүлэхийн тулд бид хамтаар чармайх ёстой гэжээ.

    Салман Ши Жиньпинд Саудын Арабын хаан Абдуллах бин Абдулазизийн мэндчилгээг дамжууллаа. Салман хэлэхдээ, энэ удаа би хааны зарлигийг хүлээж тусгайлан Хятадад айлчилж байгаа маань Хятад улстай стратегийн харилцаагаа эрчимжүүлэх зорилготой юм. Саудын Араб харилцан хүндэтгэсэн, эрх тэгш, харилцан ашигтай байх үндсэн дээр Хятад улстай олон салбарын харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг хүсэж байна. Түүнчлэн тун саяхан Юүньнаний Күньмин хотод гарсан террорист хүчирхийллийн ажиллагааг Саудын Араб зэмлэн буруушааж байгаагийн зэрэгцээ Хятадын ард түмэн болон амь үрэгдэгсдийн гэр бүлийнхэнтэй уй гашууг нь хуваалцаж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе