|
|
||
Солонгосын Төв Цахилгаан Мэдээллийн Агентлаг 17-ны өдөр мэдээлснээр, тус орны дээд удирдагч Ким Чен Ун Хөдөлмөрийн намын цэргийн төв хорооны хурлыг даргалж хуралдуулсан байна.
Ким Чен Ун ардын армийн өнгөрсөн оны ажлыг дүгнээд, энэ онд хэрэгжүүлэх шуурхай ажлын хөтөлбөрийг танилцуулжээ. Хурлаар, Хөдөлмөрийн намын удирдлагын системийг армийн бүх шатанд бэхжүүлэх, ардын армийн цэрэг дайны бэлэн байдал болон байлдааны хүчийг боломжийн хэрээр нэмэгдүүлэх, цэргийн амьдралыг дээшлүүлэх, батлан хамгаалахыг хөгжүүлэх зэрэг асуудлыг авч хэлэлцээд холбогдох тогтоол гаргажээ.
Солонгосын Төв Цахилгаан Мэдээллийн Агентлаг 17-ны өдөр мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд Ким Чен Ун Солонгосын ардын армийн агаарын тээврийн хамгаалах хүчний 188-р багийн нислэгийн сургууль болон цэрэг армийн удирдах гишүүдийн буудлагын тэмцээнийг удирдан, ардын армийн офицеруудтай хамт тоглолт сонирхсон байна. \Навч орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |