• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин цөмийн аюулгүйн байдлын талаарх Хятадын үзэл бодлыг танилцуулна

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-03-18 10:09:33

             Хятадын ГХЯ-ы дэд сайд Ли Баодүн 17-нд хэлэхдээ, Хятад улсын дарга Ши Жиньпин Нидерландын Гааг хотод болох Цөмийн аюулгүйн байдлын 3-р дээд хуралд урилгаар оролцож, Нидерланд, Франц, Герман, Бельги орнуудаар айлчилж, Европын холбооны төв байр, НҮБ-ын ЮНЕСКО-гийн төв байртай танилцана гэжээ.

             Цөмийн аюулгүйн байдлын 3-р дээд хурал нь цөмийн аюулгүйн байдлыг эрчимжүүлж, цөмийн терроризмаас сэргийлэх сэдвийн дор болно.Хуралд дэлхийн 53 орны удирдагч нар болон олон улсын байгууллагын ажилтнууд оролцоно.

             Дарга Ши Жиньпин цөмийн аюулгүй байдлын дээд хуралд анх удаагаа оролцож байна, энэ нь Хятадын олон улсын аюулгүй байдлын салбарт авч буй гадаад харилцааны нэг чухал шинэлэг арга хэмжээ юм. Дээд уулзалтаар Ши Жиньпин цөмийн аюулгүйн байдлын талаарх Хятад улсын бодлого , цөмийн аюулгүйн байдлыг хангахад авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон үр дүнг танилцуулж, тус салбарт олон улсын хамтын ажиллагааг хэрхэн эрчимжүүлэх талаар бусад орны удирдагчидтай зөвшилцөх болно гэж Ли Баодүн хэлжээ.

             Дээд уулзалтын үеэр Ши Жиньпин олон оронтай хоёр талын уулзалт хийнэ. Мөн олон нийтийн анхаарлын төвд байгаа Хятад Америкийн тэргүүн нарын 2014 оны анхны уулзалт энэ хурлын үеэр болно гэж тэрээр бас хэллээ./Анар/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе