• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сураггүй болсон онгоцыг шинэ чиглэлд хайна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-03-19 15:03:13

       12 хоногийн өмнө холбоо тасран сураггүй болсон Малайзын МН370 нислэгийн дугаартай онгоцны эрлийн ажиллагаа үргэлжилсээр байна. Төлөвлөгөөний дагуу цаашид Хятадын эрлийн хөлөг онгоц Бенгалын эргийн хойд урд хэсгээр Индонезийн арлын баруун талаар гэсэн хоёр чиглэлээр нийт 300 мянга гаруй км талбайд эрлийн ажиллагааг явуулахаар болжээ.

  Сураггүй болсон онгоцны эрлийн ажиллагаанд Америк, Австрали зэрэг улс идэвхтэй оролцож байна.

      Тайландын Агаарын цэргийн хүчний жанжин штабын дарга 18-нд хэлэхдээ, Тайландын агаарын цэрэг саяхан Сурат Тани төвийн радарын тандалтаас Куала Лумпураас хойд зүгт нисэж байсан онгоц гэнэт Малайзын Буттерворти хотоос Малакка хавцал руу буцан ниссэн байхыг олж тогтоожээ. Тайландын тал энэ мэдээг Малайзын талд даруй мэдэгдсэн бөгөөд радарын тандалтын илрүүлсэн зүйл сураггүй болсон онгоц мөн эсэхийг хоёр тал шалгаж байна гэжээ.

       Малайзын Зам тээврийн яамны сайдын туслах Хишаммуддин Хуссени 18-ны өдөр , Малайз аюулгүй байдлаа бодолцсны үүднээс сураггүй болсон онгоцны талаарх зарим мэдээг нууцалсан гэсэн мэдээллийг үгүйсгэлээ. Тэрээр хэлэхдээ, Малайз улс өөрийн эрх ашгаа хойш тавьж, цэргийн зориулалтын радарын тоо баримтыг нийтэлсэн. Хэрэв эдгээр тоо баримт байгаагүй бол хойд ,урд хоёр бүсийн эрж хайх газрыг тогтоож чадахгүй бөгөөд олон улсын байгууллагын дэмжлэг туслалцааг авч чадахгүй юм гэжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе