|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 19-нд ардын төлөөлөгчдийн хурлын танхимд Шинэ-Зеландын ерөнхий сайд Жон Кеантай уулзлаа.
Ши Жиньпин хэлэхдээ, Өнгөрсөн нэг жилд 3 удаа уулзалдлаа, энэ нь Хятад Шинэ-Зеланд хоёр орны харилцааг чухалчилж байгаагийн илрэл юм. Таны энэ удаагийн айлчлал их үр өгөөжтэй, ялангуяа хоёр орны мөнгөөр шууд солилцоо хийж болохыг зарласан нь хоёр орны хамтын ажиллагааны шинэ бэлэг тэмдэг боллоо. Хятадын улс Шинэ-Зеландтай хамтаар хүчин зүтгэж, хоёр орны бүх талын хамтын ажиллагааны харилцааг урагшлуулахын тулд харилцан хүндэтгэж, харилцан ашигтай хамтаар ялалт байгуулах сууринд шинэ шах ахиулахад бэлэн байна гэлээ.
Жон Кеан хэлэхдээ, Шинэ-Зеланд Хятадын харилцаа гүнзгийрэхийг дагалдан хамтын ажиллагаа үр өгөөжөө хүргэж байна. Хятад улс нэгэнт Шинэ-Зеландын хамгийн том худалдааны түнш, хамгийн олон оюутан суралцуулж буй орон, жуулчлагчдын тоо хоёрдугаар орж буй том орон болоод байна. Манай улс Хятадын үндсэн ашиг сонирхлыг хүндэтгэсээр ирсэн бөгөөд цаашид хоёр орны хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхийг хүсэж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |