|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кечян 19-ний үдээс хойш Хятад Энэтхэгийн 3-р удаагийн стратегийн эдийн засгийн хэлэлцээнд оролцож буй Ахлуваляг хүлээж авч уулзлаа.
Ли Кечян хэлэхдээ, Хятад Энэтхэг бол чухал хөрш орнууд юм, хоёр талын харилцааны хөгжил ирмүүн байгаа. Энэ онд "Хятад Энэтхэгийн найрсаг харилцааны жил" тохиож байгаа бөгөөд Хятад улс Энэтхэгтэй хамтаар хүчин зүтгэж, улс төрийн харилцан итгэлцлээ бататгаж, бүх талын хамтын ажиллагаагаа өргөтгөн, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг шинэ төвшинд хүргэхэд бэлэн байна гэлээ.
Ахлуваля хэлэхдээ, ноднин хоёр орны ерөнхий сайд харилцан айлчлан, хоёр талын харилцааны хөгжлийн ихээр ахиулсан юм. Хоёр орон "Энэтхэг Хятадын найрсаг харилцааны жил"-ын арга хэмжээг сайтар зохиож, аж үйлдвэрийн парк, төмөр зам, эрчим хүч, хотжилтын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр орны харилцаанд шинэ ахиц гаргахыг хүсэж байна гэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |