|
|
||
Хятадын Олон Улсын Радио (CRI), Монгол Улсын Үй Цай бүрэн дунд сургуулийн хамтарсан "CRI-Үй Цай" Күнзийн танхим "Дорнын аялгуу" хятад дуу дуулаачдын тавдугаар их наадмыг энэ сарын 20-нд Монголын хүүхдийн ордонд амжилттай зохион байгууллаа.
Энэ наадамд Монгол улсын ерөнхий боловсролын хятад хэлний сургалттай 18 сургуулийн 70 гаруй сурагч оролцов. Уралдааныг 6-8, 9-11, 12-14, 15-17 дөрвөн насны ангиллаар явуулж, ангилал бүрээс эхний гурван байрыг шалгаруулсан юм. 6-8 насны ангилалд Үй Цай сургуулийн Н.Уянга тэргүүлж, Эрдэнэт хотын Цайхүн сургуулийн Э.Сугаржав, Үй Цай сургуулийн М.Бишрэлт нар 2, 3-р байранд шалгарав. 9-11 насны ангилалд Гэгээрэл сургуулийн Г.Мөнхтамир тэргүүн байранд шалгарч, Үй Цай сургуулийн Х.Энэрэл, Үй Цай сургуулийн Нандин удаах байруудыг эзлэв. 12-14 насныхны уралдаанд Үй Цай сургуулийн Б.Анужин 1-р байранд, Дархан хотын Цайхүн сургуулийн Б.Нямцэцэг 2-р байранд, Гэгээрэл сургуулийн Б.Тэмүүлэн 3-р байранд тус тус шалгарав. 15-17 насны хэсэгт Үй Цай сургуулийн Д.Дөлгөөн тэргүүлж, Дархан хотын Цайхүн сургуулийн Б.Мөнх-Эрдэнэ, С.Содчимэг нар 2,3-р байрыг тус тус эзэлсэн байна. Зохион байгуулагчийн зүгээс уралдааны эхний гурван байр болон тусгай байрыг эзэлж шалгарсан хүүхдүүдэд медаль, гэрчилгээ, мөнгөн шагнал, бэлэг дурсгалын зүйл гардуулсан юм.
Дашрамд дурдахад, энэ онд Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр орны засгийн газраас 2014 оныг Хятад Монголын соёл хүмүүнлэгийн солилцооны жил болгон зарласан юм. \ ХОУРадиогийн сурвалжлагч М.Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |