|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нар 21-ний орой Дао Юй Тай зочид буудалд Америкийн ерөнхийлөгч Барак Обамагийн гэргий Мишель Обаматай уулзжээ.
Дарга Ши Жиньпин хатагтай Мишель Обама түүний ээж болон охины хамт Хятад улсад айлчилж байгаад баяртай байна гээд, Ерөнхийлөгч Барак Обамад дотно мэндчилгээ уламжлахыг хүслээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Америкийн харилцаа нь хоёр орон төдийгүй дэлхий дахинд маш чухал юм. Ерөнхийлөгч Обаматай ажлын сайн харилцаа, дотно нөхөрлөлөө хүндэтгэн үзэж байна. Яриа уулзалт, утас, захиа зэрэг арга хэлбэрээр найрсаг харилцаагаа цаашид хадгалсаар байх болно. Хоёр талын хамтын хүчин зүтгэлээр, хоёр орны харилцаа шинэ хэлбэрийн их гүрнүүдийн харилцааг бий болгох зорилт руу урагшилна гэдэгт итгэж байна гэжээ.
Мишелт Обама дарга Ши Жиньпинд ерөнхийлөгч Обамагийн мэндчилгээг уламжлаад, Америкт хятад хэл сурч байгаа болон Хятадад ирж суралцаж байгаа Америк залуусын тоо улам бүр нэмэгдэж байна. Залуучуудын солилцоо нь хоёр орны харилцаанд маш чухал юм гэлээ.
Пэн Ли Юань хэлэхдээ, Хятад Америкийн соёл, боловсрол өөр өөрийн гэсэн онцлогтой, харилцан суралцаж, туршлага солилцож болно гэлээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |