|
|
||
21-ний өдөр, Хятадын Эрээн хотын гааль зэр зэвсэг нууцаар хил дамжуулахыг таслан зогсоох, байцаалт илрүүлэлт болон шийдвэрлэлтийг улам бүр төгөлдөржүүлэх зорилгоор олон салбарынхныг хамруулан техникийн сургуулилт хийсэн байна.
Эрээн хотын гаалийн мэдээлэлд тэмдэглэхдээ, 20-ны үдээс өмнө, тус сургуулилт H986 буюу удирдах төв, Эрээн хотын боомтоор нэвтрэх суудлын авто машины шалгалтын цэг болон аянчдын аюулгүйн шалгалтын тэнхим зэрэг газруудад зэрэг явагдаж, H986 шинэ технологиор авто машинуудад газар дээр нь шалгалт хийсэн бөгөөд зураг өгөгдлийг удирдах төвийн дэлгэцэн дээр гаргаж, шалгагдсан бодисуудын нарийн дүрс, нэвтрэх үйл явцыг харуулсан гэжээ.
Тус сургуулилт нь цэрэг цагдаа нартай хамтран ажиллах уялдаа холбоогоо эрчимжүүлэх, зэр зэвсгийг нууцаар худалдаалахыг шалган тодорхойлоход техникийн дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Түүнчлэн холбогдох байгууллага нэгжүүд нягт хамтран ажиллаж, гаалийн H986 төхөөрөмжийн аюулгүйн баталгаа болон терроризмын эсрэг чадавхыг сайжруулах юм. \Навч орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |