|
|
||
23-нд Бээжин хотноо "2014 оны Хятадын хөгжлийн асуудлаарх дээд хэмжээний чуулга уулзалт" эхэлж, ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны байнгын гишүүн, төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Жан Гаоли илтгэл тавилаа.
Тэрээр, өөрчлөлт нээлтийн арга хэмжээ бол орчин үеийн Хятад орны хувь заяаг шийдэх чухал сонголт юм. Эдийн засгийн тогтолцоонд өөрчлөлт хийхийг гол болгож, нөөц баялгийн хуваарилалтыг зах зээл шийдэж, засгийн газар үүрэг хариуцлагаа сайтар биелүүлэх зарчмыг мөрдлөг болгоно. Санхүү татварын тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, нийгмийн салбарын өөрчлөлт шинэчлэлтийг урагшлуулан, экологи байгаль орчинг хамгаалах хуулийг чангатгаж, эдийн засгийн нээлттэй шинэ тогтолцоог бүрдүүлж, тэнгис дагуу, хил хязгаар нутаг, дотор газрыг улам нээлттэй байлгаж, бүх талаар нээлттэй шинэ байдал буй болгоно хэмээн онцоллоо.
Хятадын Төрийн Зөвлөл энэ чуулга уулзалтыг "Хятадын өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлнэ" хэмээх уриан дор зохион байгууллаа. чуулга уулзалтанд, эдийн засгийн салбарын дотоод гадаадын мэргэжилтэн, эрдэмтэд, засгийн газрын албаны хүмүүс болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |