• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жинпин Нидерландын эзэн хаан Вилльям Александртай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-03-23 15:07:41

    22-ны өдөр Амстердам хотноо Хятад улсын дарга Ши Жинпин Нидерландын эзэн хаан Вилльям Александртай уулзаж, хоёр тал элэгсэг дотноор ярилцлаа. Вилльям Александр хаан Ши Жинпиний Нидерландад айлчлан ирсэнд баярлаж буйгаа илэрхийлээд Нидерланд Хятадын харилцааны хөгжлийг өндрөөр үнэлж, Нидерландын хааны угсааныхан Хятадтай урт хугацааны турш найрсаг харилцаатай байх болно гэжээ. Тэрээр, Нидерланд Хятадын сайн түнш байх болно, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа болон хүмүүнлэгийн солилцоог бэхжүүлэхийг хүсч байна. Ши Жинпин даргын энэхүү түүхэн айлчлал Нидерланд Хятадын харилцааны цаашдын хөгжилд түлхэц болох нь дамжиггүй гэжээ.

    Ши Жипин, Нидерланд бол шинэ Хятад улсыг хамгийн эрт хүлээн зөвшөөрсөн улс орны нэг юм. Хятад Нидерландын хамтын ажиллагааны цар хүрээ, түвшин Хятад Европын хамтын ажиллагааны тэргүүн эгнээнд байна. Нидерланд 11 жил дарааллан Европын орнуудаас Хятадын худалдааны хоёр дахь том түнш байсаар ирлээ. Бас Нидерландын вант улс Европын холбооны Хятадад шууд хөрөнгө оруулж байгаа гуравдагч том эх үүсвэр орон юм. Хятад бол Нидерландын вант улсын хувьд Европын холбоон дахь хамгийн том худалдааны түнш, хоёр дахь том хөрөнгө оруулагч орон юм гэжээ. Тэрээр, энэ айлчлалаар Нидерландын удирдагчидтай хоёр орны харилцааны ирээдүйн хөгжлийн чигийг төлөвлөж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж, Хятад Европын харилцаанд хувь нэмэр оруулахыг хүсч байна гэжээ.

    Мөн орой Вилльям Александр хааны ордонд Ши Жинпин даргад зориулсан томоохон хүлээн авалт хийлээ. Нидерландын эзэн хаан Александр хүлээн авалтын үед хэлсэн үгэндээ, өөр өөрийн улс орны мөрөөдлөө биелүүлэх үйл явцад хамтран ажиллахад бэлэн байна гэжээ. Тус хүлээн авалтын үеэр Ши Жинпин дарга, Нидерландын вант улс Хятад Европын харилцааны хөгжилд шинэ хувь нэмэр оруулахыг хүсч байна гэжээ./Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе