• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Бан Ги Мүнтэй уулзав

CRI       (GMT+08:00) 2014-03-24 10:29:32

      23-нд Нидерландад БНХАУ-ын дарга Ши Жиньпин НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзав. Бан Ги Мүн, НҮБ-ын зүгээс Украины хямралыг эвлэрүүлэн зуучлах сүүлийн үеийн нөхцөл байдал, түүнтэй холбоотой үзэл бодлоо танилцуулсан байна.

      Ши Жиньпин, сүүлийн үед Украины хямралын гадагш чиглэсэн нөлөөлөл илэрхий болж байна. Энэ нь талуудын ашиг сонирхлыг хөндөж, анхаарал татаж байгаа тул зохицуулахдаа тал талыг тэнцвэртэй харгалзах нь зүйтэй. Хятадын тал гурван талын зарчимт санаачилга гаргаж, талууд хамгийн зохистой боломжийг эрэлхийлж, эрсдлийг давтахаас зайлсхийхийг хүссэн юм. Бусад холбогдох талууд ч хямралыг зохицуулах зарим санаачилга гаргасан байна. Өнөө зохицуулах арга зам, хөтөлбөрийг олох асуудал хамгийн их тулгамдаж байна. Бан Ги Мүн даргын зуучлалын хичээл зүтгэлийг Хятадын сайшааж байгаа бөгөөд Украины хямралыг улс төрөөр зохицуулахад ахиц гаргахад НҮБ чухал үүрэг гүйцэтгэхийг дэмжинэ гэжээ.

      Бан Ги Мүн, Украины асуудлыг яриа хэлцлээр дамжуулж энх тайвнаар зохицуулахыг хүсэж байна. Хятад улс бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон, Украины асуудлыг улс төрөөр зохицуулахад ахиц гаргах чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятадын талтай харилцаа холбоотой байхад бэлэн байна гэжээ. \У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе