![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
23-нд Нидерландад, Хятад улсын дарга Ши Жиньпин Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэтэй уулзлаа.
Хятад улсын дарга Ши Жиньпин, бид ноднин жил олонтаа уулзсан бөгөөд нийтлэг ойлголтууд маань урагштай хэрэгжиж, стратегийн харилцаа, улс төрийн итгэлцэл улам эрчимжиж, олон салбарт хамтран ажиллаж сайн түнш боллоо. Хоёр тал дээд хэмжээний харилцаагаа үргэлжлүүлж, чөлөөт худалдааны бүсийн гэрээ хэлэлцээг ахиулж, тохиролцоонд түргэн хүрэх ёстой. Мөн олон улсын болон бүс нутгийн чухал асуудлуудаар харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтын ашиг сонирхлоо хамгаалахыг хүсэж байна гэж илэрхийлжээ.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ, хоёр талын хамтын ажиллагаа урагштай өрнөж байна. Хятад улс хүмүүнлэгийн зүтгэлтэн Ан Жон Кенд зориулж дурсгалын ордон байгуулсан төдийгүй Ши-ань хотын тусгаар тогтнолын цэргийн бууринд дурсгалын хөшөө босгож байгаад БНСУ маш их талархаж байна. Хоёр орны төрийн тэргүүний харилцан айлчлалаа эрчимжүүлж, стратегийн яриа хэлэлцээ, нийгэм соёлын хамтын комисс зэргийн харилцааг эрчимжүүлж, чөлөөт худалдааны гэрээг түргэтгэж, хоёр талын харилцааг улам өндөр төвшинд хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ. Пак Гын Хэ мөн Малайзын онгоцны ослын талаар санал хуваалцаж, Ши Жиньпин хариу талархал илэрхийлжээ.
Хятад улс Пак Гын Хэгийн дэвшүүлсэн "Хойгийн итгэлцлийн үйл явц"-ыг нааштай үнэлж, өмнөд умард хоёр тал холч бодол өвөрлөн, хүлээцтэй байж, эв найртай хамтран ажиллах үйл явцад үргэлж ахиц гарган, эцсийн бүлэгт бие даан энх тайвнаар нэгдэхийн төлөө 6 талт хэлэлцээг даруй эхлүүлэхээр чармайхыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.
\Ц\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |