• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Гаоли Ливиу Драгнитай хэлэлцээ хийлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-03-24 17:04:47

          24-нд , Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаоли Румыны тэргүүн шадар сайд ,бүс нутгийн хөгжил, олон нийтийн захиргааны яамны сайд Ливиу Драгнитай хэлэлцээ хийлээ.

          Жан Гаоли, Хятад Румын хоёр орон олон жилийн найрамдалт харилцаатай бөгөөд энэ жил дипломат харилцаа тогтоосны 65 жил, түншийн харилцааны 10 жилийн ой тохиож байгааг тохиолдуулан эрчим хүч, зам харилцаа, дэд бүтэц , хөдөө аж ахуй, соёлын салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна. Хятадын тал Хятад болон Европын харилцааны стратегийн ач холбогдлыг чухалчлан үзэж, Хятад болон төв, зүүн Европын орнууд, тэр дундаа Хятад болон Европын харилцаанд Румыны гүйцэтгэж байгаа үүргийг чухалчлан, эдгээр салбарт улам их амжилт гаргахыг хүсэж байна гэжээ.

          Ливиу Драгни, Румын Хятадтай эдийн засаг, худалдаа, цахилгаан эрчим хүч, төмөр зам, мал аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөтгөж, Хятадын Европ дахь түнш, анд байж, Хятад болон Европын харилцаа, хамтын ажиллагаанд нааштай үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе