|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 23-ны өдөр Финляндын ерөнхийлөгчийн ордонд тус улсын ерөнхийлөгч Саули Нийнистотой уулзлаа.
Ши Жиньпин хэлэхдээ, өнгөрсөн 4-р сард таны Хятадад хийсэн айлчлалаар Хятад Финляндын харилцааг ирээдүйд чиглэсэн шинэ хэлбэрийн хамтын ажиллаганы түншийн харилцаа болгохыг бид санал нэгтэй зөвшөөрч, хөрөнгө оруулалт, байгаль орчин, шинэ санаачилга , хотжилтыг хамтын ажиллагааныхаа гол салбараа болгосон билээ. Нэг жилийн хугаацаанд хамтын ажиллагаа ахицтай байна. Хоёр тал харилцааны шинэ хандлагын хүрээнд холбогдох албан баримт бичгийг шуурхай авч хэлэлцэж, олон салбарт хамтын ажиллагаагаа нэн сайн төлөвлөх хэрэгтэй. Ирэх жил Хельсинкт болох урлагийн наадмын ажиллагааг сайн зохион байгуулахад хоёр тал анхаарах хэрэгтэй. Финлянд бол Европын холбооны чухал гишүүн орон. Хятадын тал Финляндтай хамтран Европын хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна гэжээ.
Нийнисто хэлэхдээ, Финлянд Хятадын шинэ хэлбэрийн хамтын ажиллагааны түншийн харилцаа урагштай хөгжиж байна. Хятадын идэвхтэй ажиллагааг Финлянд дэмжиж байна. Хятадын талтай хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байна гээд дарга Ши Жиньпиний Европын холбооны төв байранд хийх айлчлал нь Финлянд, Европын хамтын ажиллагаанд шинэ боломж авчрах болно гэжээ. Европ Хятадын харилцааг идэвхтэй ахиулахад Финлянд улс бэлэн байгаагаа илэрхийлээд цааш нь хоёр тал Украины асуудлаар санал солилцлоо. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |