|
|
||
24-ний өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Гааг хотод Америкийн ерөнхийлөгч Обаматай уулзжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, өнгөрсөн жилээс бид маш нягт харилцаатай байж, чухал салбаруудад хамтын ойлголттой болж, хоёр орны харилцааны хөгжилд идэвхтэй үйлдэл үзүүлсэн байна. Энэ жил Хятад, Америкийн Дипломат харилцаа тогтоосон 35 жилийн ой тохиож байна, олон улсын өнөөгийн байдлаар хоёр орны хамтын ажиллагаа байгуулаад байгаа болон байгуулж болох салбар, мөн хамтын ажиллагааг шаардаж байгаа салбар улмаар нэмэгдэж байгаа юм, бид хоёр орны харилцааг том гүрнүүдийн шинэ хэлбэрийн харилцаа болгон хөгжүүлэх хэрэгтэй юм гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |