|
|
||
23-ны өдөр Нидерландад БНХАУ-ын дарга Ши Жиньпин Казахстаны ерөнхийлөгч Назарбаевтай уулзав.
Ши Жиньпин, өдгөө Хятад Казахстаны хамтын ажиллагааны стратегийн ач холбогдол улам тодорч байна. Энэ оны 5-р сард та Хятад улсад айлчилж, Азийн хамтын ажиллагаа ба итгэлцлийн арга хэмжээний дээд хэмжээний уулзалтанд оролцоно. Казахстаны хамт уг айлчлалыг олон бодитой үр дүнд хүргэхэд Хятад улс бэлэн байна. Хятад, Казахстан улс уг байгууллагын шинэ ээлжийн удирдагч болон санаачлагч орон болохын хувьд, нягт хамтран ажиллаж, Азийн аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалыг буй болгон, Азийн орнуудын аюулгүй байдал, хамтын ажиллагааны шинэ загварыг гаргаж, Азийн энх тайван аюулгүй байдалд нэмэр хандив оруулах ёстой гэв.
Назарбаев, бидний тохиролцсон олон нийтлэг ойлголтыг урагштай хэрэгжүүлж байна. Хятад улстай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятадын хөгжилд хүч сэлбэхэд бэлэн байна. Азийн итгэлцлийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг би өндрөөр үнэлж байгаа бөгөөд хурал амжилттай болно гэдэгт итгэж байна гэв.
Хоёр тал мөн Украины асуудлаар санал бодлоо солилцож, уг асуудлыг хуулийн болон улс төрийн дэглэмийн хүрээнд хэлэлцээгээр дамжуулж зохицуулах ёстой гэдэгт санал нэгдэв. Хоёр орон уг асуудлаар санал бодлоо байнга солилцож, хэлхээ холбоогоо нягтруулах болно. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |