• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америкийн тэргүүн нар 10 асуудлаар нийтлэг ойлголтод хүрлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-03-25 10:35:50

           Хятад улсын дарга Ши Жиньпин Гаагт Америкийн ерөнхийлөгч Барак Обаматай уулзлаа. Хоёр орны төрийн тэргүүн энэ онд анх удаагаа уулзаж байгаа нь энэ юм. Ши Жиньпин хэлэхдээ, 2014 он бол Хятад Америкийн дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой юм, өдгөө хоёр тал олон улсын төвөгтэй нөхцөл байдалд хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтран ажиллах шаардлагатай буюу хамтран ажиллаж болохуйц салбаруудыг цаашид өргөтгөх шаардлагатай байна. Америкийн талтай хамтран, шинэ хэлбэрийн их гүрнүүдийн харилцааг байгуулах зөв чиг хандлагыг тогтоож, хоёр орны харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулахад Хятад улс бэлэн байна гэжээ.

   Уулзалтын дараа, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган сэтгүүлчдэд хэлэхдээ, Хятад Америкийн тэргүүн нарын уулзалт нь илэн далангүй, бүтээлч байдлаар явагдаж, талууд дараах 10 асуудлаар нийтлэг ойлголтод хүрлээ. Тухайлбал үүнд, хоёр талын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг түргэтгэж, аливаа хэлбэрийн худалдаа, хөрөнгө оруулалтыг ивээх үзлийг эсэргүүцэх; Хоёр талын цэргийн чухал үйл ажиллагааг харилцан мэдээлж байх тогтолцоог байгуулж, нийтийн тэнгисийн агаарын цэргийн аюулгүйн үйл ажиллагааны дүрмийг боловсруулан тогтоох; Аливаа хэлбэрийн терроризмтой тэмцэж, терроризмд хамтран цохилт өгөх ажиллагаагаа эрчимжүүлэх зэрэг асуудлууд багтаж байна. Мөн хоёр тал 6 талт хэлэлцээг яаралтай эхлүүлэх талаар санал бодлоо солилцож, энэхүү үйл явцыг биелүүлэхийн төлөө идэвхтэй нөхцөл боломж бүрдүүлэхээ санал нэгтэй онолцсон гэжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе