|
|
||
3-р сарын 23-нд Нидерландад төрийн айлчлал хийж, Цөмийн аюулгүй байдлын 3-р уулзалтад оролцож байгаа Хятад улсын дарга Ши Жиньпин Нидерландын "NRC Нанделсблад сонин"-д "Европт аялах замыг нээж, хөгжилт цэцэглэлийг хамтдаа байгуулъя" хэмээх гарчигтай өгүүлэл нийтэллээ.
"Европт аялах замыг нээж, хөгжилт цэцэглэлийг хамтдаа байгуулъя"-Нидерландын "NRC Нанделсблад сонин"-д нийтэлсэн өгүүлэл
БНХАУ-ын дарга Ши Жиньпин
3-р сарын 22-ны өдөр, миний бие Нидерланд руу аяллаа. БНХАУ-ын даргын тушаалыг хашсанаас хойш Европт анх удаагаа албан ёсны айлчлал хийж байгаа минь энэ билээ. Энэ удаагийн хөтөлбөрт Европын орнууд, Европын холбооны төв байр болон НҮБ-ын тусгай байгууллагуудад айлчлахаар төлөвлөсөн юм.
Европ бол олон туйлт дэлхийн нэгээхэн чухал туйл, Хятадын бүх талын стратегийн түншлэгч юм. Хятад Европын харилцааг Хятадын тал стратегийн өндөрлөгөөс авч үзэх бөгөөд Европыг Хятадын дипломат харилцааны чухал чиг хандлагаа болгодог. Энэ удаагийн Европт хийх аялал маань Европын түншүүдтэй итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, найрсаг харилцааны залгамж чанарыг хадгалан Хятад Европын харилцааны төвшинг бүх талаар дээшлүүлэхийг зорьж буй юм. Нидерланд бол Европын чухал үүд бөгөөд энэ удаагийн айлчлалын минь анхны өртөө. Миний бие Хятадын ард түмний нэрийн өмнөөс Европын бүх ард түмэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээг хүргэж байна.
Миний энэ удаагийн Европ дахь аялал энх тайвны төлөө юм. "Тэнгэрийн цаг нь газрын ашигт хүрэхгүй, газрын ашиг нь хүний эвсэгт хүрэхгүй" гэсэн Хятадын эртний цэцэн үг бий. Эдүгээ дэлхий дахин хөгжих шаардлагатай ба тэрхүү хөгжил нь энх тайвныг хадгалах шаардлагатай байна. Хятадын ард түмэн дэлхийн ард түмний нэгэн адилаар олон улсын энх тайванч орчин нөхцлийг л хүсэн хүлээхийн хамт өөрийн хөгжлөөр дэлхийн энх тайванг хамгаалахыг уриалдаг билээ.
Нидерландын Гаагт болж байгаа цөмийн аюулгүйн дээд уулзалт нь цөмийн аюулгүйн үйл явцын ирээдүйн чухал төсөл төлөвлөгөөг хийгээд байна. Цөмийн материал болон тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаж, цөмийн террорист заналхийлэлтэй үр ашигтай тэмцэх нь улс орнуудын аюулгүй байдал болон нийгмийн тогтвортой байдлыг хамгаалж чадах төдийгүй хүн төрөлхтний тогтвортой хөгжлийг ч хамгаалж чадна. Энэ удаагийн дээд уулзалтаар дэлхийн олон улс орон болон холбогдох олон улсын байгууллагын удирдагч нартай туршлагаа солилцон, олон улсын цөмийн аюулгүй байдлыг ахиулах талаар судалж, цөмийн аюулгүйн ирээдүйн үйл явцад зүй зохистой төлөвлөгөө гаргаж, хүн төрөлтний энх тайван хөгжлийн төлөө хувь нэмэр оруулж чадна гэж найдаж байна.
Миний бие энэ удаа Европт айлчилж байгаа нь хамтын ажиллагааг ахиулахын төлөө юм. Хятад Европын эдийн засаг худалдааны харилцаа нь хамрах цар хүрээгээрээ дэлхийн хамгийн том, хамгийн идэвхтэй харилцааны нэгд зүй ёсоор тооцогддог юм. Европын холбоо бол Хятадын хамгийн том худалдааны түнш, Хятад улс бол Европын холбооны худалдааны хоёрдахь том түнш учраас хоёр тал харилцан чухал том зах зээл юм. Бидний хамтын ажиллагаа хөгжлийн асар их нөөц боломжтой, өргөн саруул ирээдүйтэй юм. Хамгийн том хөгжиж буй орон болон хамгийн том хөгжингүй орнуудын холбооны хувьд Хятад Европын хамтын ажиллагааны хүрээ хоёр талт харилцаанаас хэтийдэж, дэлхийн ач холбогдолтой болж байна. Өөрөөр хэлбэл хоёр талын хамтын ажиллагаагаа эрчимжих нь хоёр талын хөгжилд тустай төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд ч ашигтай юм.
Айлчлалын үеэр миний бие холбогдох улс орон болон Европын холбооны байгууллагын удирдагчидтай шинэ нөхцөл байдал дахь Хятад Европын бүх талын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцон, хоёр талын хөгжлийн стратегийн төлөвлөгөөний уулзвар цэгийг оновчтой тогтоож, хамтын ажиллагааны гүнзгий хөгжлөөр дамжуулан дэлхийн эдийн засгийг эрчтэй, тогтвортой, тэнцвэртэй хөгжүүлэхийн төлөө хамтдаа хүчин зүтгэх болно.
Энэ удаагийн айлчлал маань солилцоогоо ахиулан, харилцан суралцахын төлөө юм. Хятад улс өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, эдийн засаг нийгмийг тогтвортой эрүүл хөгжүүлэн, ардын амьдралын төвшин, чанарыг тасралтгүй сайжруулж байна. Европын холбоо улс орны өрийн асуудлыг зохицуулж, Европыг интеграцчлах явцад ихээхэн туршлага хуримтлуулсан, бид Европтой харилцан суралцаж, харилцан нөхвөрлөн, өөр өөрийн өөрчлөлт хөгжлөө амжилтад хүргэхэд бэлэн байна. Бид мөн Европтой харилцан нягт зөвшилцөж, дэг журамтай, ил тод, шударга, зүй зохистой, үр ашигтай олон улсын засаглалын тогтолцоог байгуулахаар хамтран чармайхын хүсэж байна.
Миний бие энэ удаа Европт айлчилж байгаа нь соёл иргэншил, хөгжил дэвшлийн төлөө юм. Хүмүүнлэгийн солилцоо бол энх тайван хөгжлийг ахиулах идэвхтэй хүчин зүйл мөн бөгөөд эдийн засгийг хөгжүүлэхийн чухал хөдөлгүүр хүчин юм. Хятад Европ өрнө дорно дахины соёл иргэншлийн төлөөлөл болохын хувьд хүн төрөлхтний дэвшилд баларшгүй хувь нэмэр оруулсан юм. Хятад Европын хүн амын нийт тоо болон эдийн засгийн нийт хэмжээ тус тус дэлхийн дөрөвний нэг болон гуравны нэгийг эзэлж байна. Хүмүүнлэгийн солилцоог өргөтгөх нь ойлголцлоо нэмэгдүүлж, нийгмийн хөгжлийг ахиулахад маш чухал байдаг. Миний бие Европын удирдагчидтай хоёр талын хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр талын хүмүүсийн харилцаа холбоонд дөхөм үзүүлэх зэрэг талаар санал бодлоо солилцож, хоёр орны иргэд хоорондын найрсаг холбоог нэмэгдүүлэн, өрнө дорно дахины хоёр том соёл иргэншил харилцан суралцахад дөхөм үзүүлэн, хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшил, хөгжлийг ахиулахын төлөө хичээл зүтгэл гаргах болно.
Нидерланд бол Хятад улсын Европ дахь хамтын ажиллагааны чухал түнш юм. Хятад Нидерландын хооронд төмөр зам, ачаа барааны хөлөг онгоц, худалдааны нисэх онгоц бүх талаар шууд нэвтэрсэн нь маш өвөрмөц давуу тал юм. Хятад Нидерландын хамтын ажиллагааны салбар өргөн, цар хэмжээ том, дотоод хөдөлгөх хүчин их учраас ажил хэрэгч, өндөр үр ашигтай хамтран ажилладаг юм. Үүгээрээ ч Хятад Европын хамтын ажиллагааны үлгэр жишээ болж байна. Нидерланд бол 11 жилийн турш Хятадын Европ дахь худалдааны хоёрдахь том түнш байж ирсэн бөгөөд Европоос Хятадад хөрөнгө оруулагч гуравдахь том орон юм. Европын холбоог тооцохгүй бол Нидерландын хамгийн том худалдааны түнш, хоёрдугаар том хөрөнгө оруулагч нь Хятад улс юм. Хөдөө аж ахуй, усан ашиглалт, газрын тос, ложистик зэргийн салбар дахь хамтын ажиллагаа Хятад Европын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд юм. Мөн Нидерланд нь Хятадтай хамгийн нээлттэй хамтран ажилладаг Европын орнуудын нэг бөгөөд талууд худалдааны чөлөөт байдлыг дэмжиж, нээлттэй, ил тод, эрх тэгш, дэг журамтай зах зээл, өрсөлдөх орчин бий болгохыг зорьж ирсэн билээ.
Энэ удаагийн айлчлал маань Хятадын төрийн тэргүүний Нидерланд дахь анхны төрийн айлчлал юм, энэ нь хоёр орны харилцаа хөгжлийн шинэ шатанд орж байгааг харуулж байна. Миний бие айлчлалын хугацаанд Нидерландын удирдагчтай хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцэх бөгөөд олон салбарын нэрт зүтгэлтнүүдтэй уулзаж, хоёр орны харилцааны ирээдүйн хөгжлийг хамтдаа төлөвлөж, хоёр талын ажилч хэрэгч хамтын ажиллагааны агуулгыг баяжуулж, хоёр орны харилцааг илүү шинэ өндөр төвшинд хүргэн хөгжүүлэх бөгөөд нээлттэй, ажилч хэрэгч, бүх талын хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг байгуулах болно. Хоёр тал хамтарсан мэдэгдэл нийтэлсэн ба эрчим хүч, хөдөө аж ахуй, банк санхүү, хөрөнгө оруулалт, соёл зэрэг хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан юм.
Өдгөө Хятад улс "Хоёр зуун жилийн" тэмцлийн зорилт руугаа урагшилж байна, Европын холбоо ч "Европ 2020"-ын стратегийг хөгжүүлж байна. Улс орноо илүү хүчирхэг болгох, нийгэм нийтээр шударга ёсыг эрхэмлэх, ард түмний амьдралыг сайн сайхан болгох нь Хятадын ард түмний хүсэл төдийгүй Европын ард түмний ч хамтын хүсэл мөрөөдөл юм. Бид Европын олон оронтой харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боломж тохиолыг ашиглан, хамтдаа цэцэглэн хөгжихөд бэлэн байна.
Хүйтний улирал дуусч, урин хавар айлчлан ирлээ, түмэн бодис амь орон сэрэх нь цагийн урсгал өнө үүрд үргэлжлэхийг харуулах мэт. Бээжин болон Амстердам хоёр хот хоорондоо 8000 км хол алслагдсан боловч Хятад Европын харилцаа, хамтын ажиллагааны хурдтай хөгжилд, мөн хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлд огтхон ч нөлөөлж чадахгүй юм.
Миний бие Европ дахь айлчлалдаа итгэл төгс байна. 2014 онд Хятад Европын харилцааны хөгжлийн шинэ үе шатыг нээх болно гэдэгт бат итгэж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |