• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын тэнгисийн цэргийн эрлийн баг маргааш Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт хүрнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-03-25 17:04:00

    Малайзын сураг тасарсан онгоцыг хайх Хятадын тэнгисийн цэргийн хайлтын Чяньдаохү, Күньлүньшань болон Хайкөү хөлөг онгоцны хоёр баг нисдэг тэрэг ачин 5 өдөр аялж байна. Маргааш үдээс өмнө Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт сураг тасарсан нисэх онгоцны хэлтэрхий байх магадлал өндөртэй газарт хүрч, хайлтын ажлаа эхлүүлнэ. Хайлтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан.

    Зорьсон газраа хүрмэгц хайлтын баг хөндлөн чиглэлээр булан, тохой үлдээлгүй самнана. Тэд нүдээр ажиглахаас гадна радар, дуу авиагаар байрлал илрүүлэгч, шөнөөр ажиглагч зэрэг төхөөрөмж ашиглан, усан дээр тогтсон бодис, тосны бохирдол, усан дээр хөвж ил гарсан нисэх онгоцны хальс, усанд унасан хүн зэргийг голлон эрнэ. Шаардлагатай үед хоёр нисэх онгоц агаараар хайна. Хайх төхөөрөмжөөр онгоцны хар хайрцгийг эрнэ. Хайлт үр дүнтэй, оновчтой, алдаагүй байх болно гэжээ. \Сарантуяа орчуулав.\

1 2 3 4 5 6 7 8
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе