• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад ухаалаг үйлдлийн системийн шинэ хувилбар гаргалаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-03-25 17:08:06

    Жинжирибао сонины мэдээ: Саяхан нээлтээ хийсэн Хятадын Олон улсын радио телевиз мэдээллийн сүлжээний үзэсгэлэн яармагт, Шанхайн Ляньтүн компани COS буюу Хятад үйлдлийн систем бүхий кабелийн телевизийн чадавхыг өргөтгөн нэмэгдүүлэх мэдээллийн төхөөрөмж буюу дижитал Set top box-ыг дэлгэн үзүүлсэн байна. Энэ нь COS-д суурилсан ахны бүтээгдэхүүн юм.

    Эх сурвалжийн мэдээлснээр, COS буюу Хятад үйлдлийн системийг Хятадын Шинжлэх ухааны академи хариуцан судалж, оны эхээр гаргажээ. Энэ үйлдлийн системийг компьютер, таблет, гар утсанд ашиглаж болно. Энэ үйлдлийн систем нь дотоодын үйлдвэрлэсэн анхны ухаалаг үйлдлийн систем тул хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байна. Ляньтүн компанийн хариуцлагатан хэлэхдээ, энэ нь дотоодын аж үйлдвэрийн онцгой чухал үйлдлийн систем юм гэжээ. \Сарантуяа орчуулав.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе