• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Мишель Обама эртний хот Ши-Аньд Хятадын түүх соёлтой танилцав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-03-25 17:04:09

       Хятад улсын дарга Ши Жиньпингийн гэргий Пэн Лиюаний урилгаар, Америкийн ерөнхийлөгч Барак Обамагийн гэргий Мишель Обама энэ сарын 20-26-ны өдрүүдэд Хятадад 7 хоногийн айлчлал хийж буй юм. Энэ нь хатагтай Мишель Обамагийн Хятад дахь анхны айлчлал төдийгүй Америкийн тэргүүн хатагтай ерөнхийлөгчөөс тусдаа Хятадад албан ёсоор айлчилж буй анхны тохиолдол юм. 24-нд, Мишель Обама айлчлалынхаа хоёрдахь өртөө болох Шаньши мужийн Ши-Ань хотод хүрч, Чинь Шихуаны онгон болон Арван мянган морьт цэргийн хөшөө, тэрчлэн Ши-Ань хотын өмнөд хэрэмтэй танилцжээ.

       Мишель Обама Чинь Шихуаны бунхан болон арван мянган морьт цэргийн хөшөөтэй танилцсаны дараа "Хятадын эртний гайхамшигт дурсгал сонирхлыг минь соронзон мэт татлаа" хэмээн дурсгалын үг үлдээгээд, "бид энэ удаагийн айлчлалыг үүрд нандигнан дурсах болно" гэж хэлсэн юм.

       Мишель Обама хоёр охинтойгоо Ши-Ань хотын өмнөд хэрмийн ойролцоо хотын дунд сургуулийн сурагчидтай уулзаж, тэдэнтэй хамт дуулж, дээс тоглож мөн хүүхдүүдийн хийсэн рубикийн шоогоор тогложээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе