• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин цөмийн аюулгүйн байдлын асуудлаарх Хятадын байр суурийг илэрхийлжээ

CRI       (GMT+08:00) 2014-03-25 09:55:23

       Орон нутгийн  цагаар 24-ний  15 цагт Цөмийн аюулгүйн байдлын асуудлаарх дээд хэмжээний 3 дахь уулзалт Нидерландын Гааг хотод нээгдлээ. Хуралд 53  орны удирдагчид болон олон улсын 5 байгууллага бусад салбарын төлөөллүүд оролцжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хурал дээр үг хэлж, Хятадын цөмийн аюулгүйн байдлын асуудлаарх байр сууриа илэрхийлжээ.

         Ши Жиньпин Хятадын цөмийн аюулгүйн байдлын асуудлыг дөрвөн үзүүлэлтээр тодорхойлон ярилаа.  Нэгт, хөгжил болон аюулгүй байдлыг эн тэнцүү чухалчилж, аюулгүй байдлаа   хангахын тулд  цөмийн аж үйлдвэрийг хөгжүүлэх. Хоёрт, эрх үүргийг зэрэг чухалчлан олон орны эрх ашгийг хүндэтгэн олон улсын цөмийн аюулгүйн үйл явцыг ахиулах. Гуравт, бие даах болон хамтран ажиллахыг чухалчлан харилцан ашигтай хамтран ажиллахыг гол арга барил болгон цөмийн аюулгүй байдлыг хангах, Дөрөвт, өөрчлөлт шинэчлэлтийг гол болгож, цөмийн ослоос сэргийлж, цөмийн аюулгүй байдлыг хангах явдал гэлээ.  Ши Жиньпин Хятадын цөмийн аюулгүй байдлыг хамгаалахад шийдвэр төгс байгаагаа илэрхийлэн ингэж хэллээ. Үүнд, өөрийн цөмийн аюулгүй байдлыг эрс хэлбэрэлтгүй эрчимжүүлэх, шударгаар хамтран ажиллах зарчмын үндсэн дээр олон улсын цөмийн аюулгүйн ажиллагаанд  идэвхтэй оролцох, цөмийн аюулгүйн хамтын ажиллагааны талаар ОУАЭХБ-ын  байр суурийг тууштай дэмжих, бүс нутаг болон дэлхийн энх тайван тогтвортой байдлыг тууштай хамгаалж, цөмийн аюулгүй байдлыг урт хугацаагаар хангахын төлөө өөрийн хүчин зүтгэлээ гаргах болно гэжээ. Ши Жиньпин хэлэхдээ, гэрэл цацарсан ертөнц рүү урагшлах тусам түнэр  харанхуй  бүдэгрэх болно. Бид цөмийн аюулгүйн салбарт хамтран зүтгэвэл терроризмд боломж олдохгүй болно гэжээ.

        Цөмийн аюулгүй байдлыг эрчимжүүлэн, террорист хүчнээс хамгаалах нь олон улсын хамтын нийгэмлэгийн ирээдүйн гол зорилт юм. Улс орнууд бүгд цөмийн материал, цөмийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдалд хариуцлагатай хандах хэрэгтэй юм. Үүний зэрэгцээ зохицуулалтаа эрчимжүүлж, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шаардлагатай гэж хуралд оролцсон бусад орны удирдагчид ч санал нэгтэй үзсэн байна.  \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе