• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цөмийн аюулгүйн асуудлаарх дээд хэмжээний 3 дахь уулзалт боллоо

CRI       (GMT+08:00) 2014-03-25 16:08:59

      Орон нутгийн цагаар 24-ний 15 цагт Цөмийн аюулгүйн асуудлаарх дээд хэмжээний 3 дахь уулзалт Нидерландын Гааг хотод нээгдлээ. Хуралд 53 орны удирдагчид, олон улсын 5 байгууллага бусад салбарын төлөөллүүд оролцжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хуралд үг хэлж, Хятадын цөмийн аюулгүйн байдлын асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

      Нидерландын ерөнхий сайд Марк Рютте хурлыг нээж үг хэлжээ. Энх тайван шударга ёсны хот гэж алдаршсан Гаагт та бүхнийг зочилж байгаад баяртай байна. Энх тайвны ордон байгуулсны 100 жилийн ойгоо саяхан бид тэмдэглэсэн. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Энх тайвны ордон нь олон улсын хамтын ажиллагаагаар дэлхийн тогтвортой байдлын бэлэг тэмдэг болж ирсэн бөгөөд өнөөдөр ч дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион явуулж байна. Бид энэ хоёр өдөр цөмийн терроризмаас хэрхэн сэргийлэх болоод цөмийн материалыг терроризмын гарт оруулахгүй байх түүнийг үр ашигтай ашиглах, аюулгүй хадгалах талаар ярилцах болно гэжээ.

      Хурлын хөтөлбөрийн дагуу өнгөрсөн удаагийн дээд уулзалтыг зохион байгуулагч орны удирдагч БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ болон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун нар үг хэлсэн байна. Мөн зарим орны удирдагчид үг хэлж, өөрийн орны бодлого хэрэгжүүлж байгаа арга барилаа танилцуулжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хурал дээр үг хэлж, Хятадын цөмийн аюулгүйн байдлын талаарх бодлого чиглэл, олсон амжилтаа танилцуулан, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран бат бэх аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэнд хүрэхийг уриалжээ.

      Ши Жиньпин "цөмийн аюулгүй байдлыг эрчимжүүлж, цөмийн терроризмээс сэргийлэх " гэсэн хурлын урианы хүрээнд үг хэлсэн байна. Ши Жиньпин Хятадын цөмийн аюулгүйн байдлын асуудлыг дөрвөн үзүүлэлтээр тодорхойлон ярилаа. Нэгт, хөгжил болон аюулгүй байдлыг эн тэнцүү чухалчилж, аюулгүй байдлаа хангахын тулд цөмийн аж үйлдвэрийг хөгжүүлэх. Хоёрт, эрх үүргийг зэрэг чухалчлан олон орны эрх ашгийг хүндэтгэн олон улсын цөмийн аюулгүйн үйл явцыг ахиулах. Гуравт, бие даах болон хамтран ажиллахыг чухалчлан харилцан ашигтай хамтран ажиллахыг гол арга барилаа болгон цөмийн аюулгүй байдлыг хангах, Дөрөвт, өөрчлөлт шинэчлэлтийг гол болгож, цөмийн ослоос сэргийлж, цөмийн аюулгүй байдлыг хангах явдал гэлээ.

      Ши Жиньпин Хятадын цөмийн аюулгүй байдлыг хамгаалахад шийдвэр төгс байгаагаа илэрхийлэн ингэж хэллээ. Үүнд, өөрийн цөмийн аюулгүй байдлыг эрс хэлбэрэлтгүй эрчимжүүлэх, шударгаар хамтран ажиллах зарчмын үндсэн дээр олон улсын цөмийн аюулгүйн ажиллагаанд идэвхтэй оролцох, цөмийн аюулгүйн хамтын ажиллагааны талаар ОУАЭХБ-ын байр суурийг тууштай дэмжих, бүс нутаг болон дэлхийн энх тайван тогтвортой байдлыг тууштай хамгаалж, цөмийн аюулгүй байдлыг урт хугацаагаар хангахын төлөө өөрийн хүчин зүтгэлээ гаргах болно гэжээ. Ши Жиньпин хэлэхдээ, гэрэл цацарсан ертөнц рүү урагшлах тусам түнэр харанхуй бүдэгрэх болно. Бид цөмийн аюулгүйн салбарт хамтран зүтгэвэл терроризмд боломж олдохгүй гэжээ.

      Цөмийн аюулгүй байдлыг эрчимжүүлэн, террорист хүчнээс хамгаалах нь олон улсын хамтын нийгэмлэгийн ирээдүйн гол зорилт юм. Улс орнууд бүгд цөмийн материал, цөмийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдалд хариуцлагатай хандах хэрэгтэй юм. Үүний зэрэгцээ зохицуулалтаа эрчимжүүлж, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шаардлагатай гэж хуралд оролцсон бусад орны удирдагчид ч санал нэгтэй үзсэн байна.

      НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хэлэхдээ, үйл ажиллагааг хэрэгжүүлэгч бидний хувьд цаашид хүлээж, удааширч болохгүй байна. Зөв зүйтэй удирдан зохицуулах нь бидний өмнө одоо тулгараад байгаа гол асуудал болоод байна. Энэ нь та бүхний хүчин чармайлттай холбоотой. Бид хамтаар хичээж байж цөмийн зэвсэг, цөмийн заналхийлэлгүй аюулгүй дэлхий ертөнцийг байгуулна. Энэ зорилгын төлөө шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бид цаг ямагт бэлэн байна гэжээ.

       Цөмийн аюулгүйн асуудлаарх дээд хэмжээний уулзалт Гаагт хоёр хоног үргэлжилж улс орнуудын цөмийн аюулгүйн бодлого, хямралыг зохицуулах болоод уулзалтын ирээдүйн чиг хандлагын талаар ч ярилцана. Уулзалтын төгсгөлд албан мэдээ нийтэлж, дэлхийн цөмийн аюулгүй байдлыг эрчимжүүлэх талаар бодитой санал санаачлага дэвшүүлэх болно. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе