|
|
||
25-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Лион хотноо очиж, Францад хийх төрийн айлчлалаа эхлүүллээ.
Орон нутгийн цагаар 25-ны өдрийн 18 цаг 40 минутанд Ши Жиньпин дарга тусгай онгоцоор Лионы онгоцны буудалд газардсан байна. Ерөнхийлөгч Франсуа Олландын хүсэлтээр, Францын гадаад хэргийн сайд Лоран Фабиус онгоцны буудалд очиж Шин Жиньпин даргыг гэргийнх нь хамт хүлээн авсан байна.
Ши Жиньпин, энэ жил Хятад Франц хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Хагас зууны түүхт хоёр орны харилцаа өрнөдийн орнуудын тэргүүн эгнээнд орж, улам боловсронгуй бэхжин хөгжиж ирлээ. Айлчлалын үеэр ерөнхийлөгч Франсуа Олланд тэргүүтэй Францын удирдагчидтай хоёр талын харилцаа болон харилцан сонирхож буй асуудлаар санал бодлоо солилцохыг хүсэж байгаа бөгөөд Францын олон салбарын зүтгэлтнүүдтэй уулзан, хоёр орны дипломат харилцаатай байсан 50 жилийнхээ туршлагыг хамтдаа дүгнэж, ирээдүйгээ төлөвлөн, Хятад Францын харилцааны эрүүл саруул тогтвортой хөгжилд шинэ хүч сэлбэхийг хүсэж байна гэжээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |