• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Францын "Ле Фигаро" сонинд өгүүлэл нийтлүүлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-03-26 16:39:27

    3-р сарын 25-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад төрийн айлчлал хийх үеэрээ Францын "Ле Фигаро" сонинд "Онцгой нөхөрлөл, харилцан ашигтай түншлэл" нэртэй өгүүлэл нийтлүүлэв.

    Тус өгүүлэлд, 50 жилийн өмнө Мао Зедүн дарга, Генерал Де Голль нар стратегийн алсын хараа, улс төрийн шуурхай зоригоор Хятад Францын найрамдлын анхны гарааг эхлүүлж, Олон Улсын Хамтын Нийгэмлэгт, өөр өөр нийгмийн тогтолцоотой орнууд энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтран ажиллах үлгэр жишээг бий болгож, тэр нь олон улсын стратегт өнөөг хүртэл чухал үр дүнтэй явсар ирэв. Хоёр орны удирдагч уужуу хүлээцтэй байр суурь, биеэ даах үзэл баримтлалын дагуу 50 жилийн турш Хятад Францын харилцааг хөгжүүлэх асуудлыг гадаад бодлогынхоо тэргүүлэх байранд тавьж, том улс орнуудын харилцааны эхний гарааг нээжээ.

    Хятад Францын харилцааны 50 жилийн хөгжлийн замнал хоёр талын найрамдлыг гүнзгийрүүлэх, харилцан үр ашигтай хамтарч ажиллах талаар багагүй туршлага хуримтлуулсан юм. Харилцан хүндэтгэж, итгэлцэн, хэн хэндээ үнэнч байх нь Хятад Францын харилцааг тогтвортой хөгжүүлэх урьдчилсан нөхцөл юм гэж хоёр тал санал нэгтэй үзэж байна. Өөрсдөө үлгэр жишээ болж, цаг үеийн хандлагыг дагах нь Хятад Францын харилцаа, Хятад ба барууны орнуудын харилцааны тэргүүн эгнээнд явах гол онцлог болж байна. Аль аль талдаа хөнгөлөлт үзүүлж харилцан ашигтай ажиллах нь өөр өөрийн орны ард түмнээ аз жаргалтай амьдруулах үндэс юм. Биеэ даасан байдлаа хадгалахын зэрэгцээ нийтлэг талаа нэмэгдүүлж, аливаа асуудалд өөр өөрийн байр сууриа хадгалах нь Хятад Франц хоёрын олон улсын үйл хэрэгт хамтран ажиллах оюун санааны үндэс суурь болж байна. Хоёр улс жаргал зовлонгоо хамтатгаж, уужуу хүлээцтэй байж олон улсын ээдрээтэй нөхцөлд хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн үйлст хүчин зүтгэл гаргаж байна. Хятад Франц хоёр улс бүх талын стратегийн түнш болохын хувьд харилцан хүндэтгэлтэй, бие биедээ итгэлцэж, хамтран шинийг эрэлхийлж, Хятад Европын харилцаа, Хятад хийгээд барууны орнуудын харилцааг цаашид дагуулах ёстой.

    НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон болохын хувьд Хятад Франц хоёр улс дэлхийн энх тайвныг хамгаалах, хамтын хөгжлийг ахиулах түүхт үүргийг хүлээж байна. Дэлхийг олон талт болгох ба олон улсын харилцааг ардчиллах, олон улсын халуун цэгийн асуудлыг энх тайвны замаар зохицуулж, терроризм, цаг уурын өөрчлөлт зэрэг сорилтыг давахад хоёр тал арга бодлого, төсөл дэвшүүлэх хүчин чадалтай юм. Хятад, Франц хоёр улс дэлхийн эдийн засгийн чухал цогц болохын хувьд харилцан нөхвөрлөж ашиг хүртэх олон боломж бий. Хоёр тал хамтын ажиллагааны нөөцийг эрэлхийлж, нэгдсэн судалгаа хийх, хамтран хөрөнгө оруулах, гуравдагч орны зах зээлийг хөгжүүлэх арга замаар хоёр орны цөмийн эрчим хүч, сансар судлал, авто машин зэрэг уламжлалт хамтын ажиллагааны салбарт ашиг сонирхлын нэгдлийг гүнзгийрүүлж, хүнс, банк санхүү, тоон системын салбарт хамтран ажиллах шинэ нөхцлийг бүрдүүлэх ёстой.

    Өдгөө, Хятад улс өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлж, нээлттэй бодлогыг өргөжүүлэх хөгжлийн шинэ үе шатанд орж, шинэ хэлбэрийн аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлт, хотжилт, орчин үеийн хөдөө аж ахуйн байгуулалтыг хөгжүүлэхээр дамжуулан, хоёр "зуун жил"-ийн зорилт, үндэстнээ сэргээн мандуулах Хятадын мөрөөдлийг биелүүлэхээр хүчин зүтгэж байна. Франц улс мөн бүтцийн өөрчлөлт хийж, эдийн засгийн өсөлтийг баталгаажуулан, ажлын байрны хангамжийг нэмэгдүүлэх Францын мөрөөдлийг биелүүлэхийг хичээж байна. Хятад Франц хоёр өөрчлөлт шинэчлэл хийх шуурхай зоригтой үндэстэн юм. Хоёр тал боломжийг ашиглаж, харилцан туслалцах юм бол хамтын ажиллагааны хүрээг тасралтгүй өргөжүүлж, хоёр орны харилцаанд ирэх тавин жилд гэрэлт ирээдүй угтах болно хэмээн бичжээ. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе