|
|
||
Нидерландын Гаагад цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний гуравдахь уулзалт болж байна. 25-ны өдөр тус чуулга уулзалтанд оролцож буй АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Японы ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ нар уулзаж, гурван тал цэргийн нэгдсэн сургуулилт, пуужингийн довтолгооноос сэргийлэх зэрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Солонгосын хойгийн цөмийн заналхийллийг хамтран зохицуухаар зөвшилцсөн байна.
25-нд дээд хэмжээний чуулга уулзалт өндөрлөсний дараа АНУ-аас Нидерландад суугаа Элчин Сайдын Яаманд гурван улсын төрийн тэргүүн уулзжээ. Шинзо Абэ Японы ерөнхий сайд болсноос хойш анх удаа БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэтэй уулзаж байгаа юм. Пак Гын Хэ, Солонгосын цөмийн асуудал бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж байна. БНСУ, АНУ, Японыг хамарсан олон улсын хамтын нийгэмлэг хамтран хариу барих нь маш чухал гэжээ. Шинзо Абэ, Япон, АНУ, БНСУ хамтын үнэт зүйлс, стратегийн ашиг сонирхол, гурван орны аюулгүйн асуудлыг юун түрүүнд авч хэлэлцэх нь чухал ач холбогдолтой, цагаа олсон асуудал юм гэжээ.
Уулзалтын дараа Барак Обама, гурван тал хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Солонгосын цөмийн төлөвлөгөөний заналхийллийг хамтран зохицуулахыг зөвшөөрсөн. Түүнчлэн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх онцгой алхам, тухайлбал цэргийн нэгдсэн сургуулилт, пуужингийн довтолгооноос сэргийлэх зэрэг цэргийн талын хамтын ажиллагааг авч хэлэлцсэн гэжээ. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |