|
|
||
25-ны үдээс хойш Гаагт Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний 3-р чуулга уулзалт ажлаа өндөрлөлөө. Уулзалтаар "Гаагын баримт бичиг"-г батлан гаргажээ. Хурлын төлөөлөгчид ураны цөмийн түүхий эдийн хэмжээг бууруулах, цацраг идэвхт материалын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг эрчимжүүлэх, олон улсын мэдээллийн солилцоо болон хамтын ажиллагааг ахиулах зэрэг гурван үндсэн чиглэлээр хамтран ажиллах зөвшилцөлд хүрсэн байна.
"Гаагын барим бичиг"- т дэлхийн цөмийн аюулгүйн байдлын тогтолцоо, олон улсын атомын эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаа хийгээд цөмийн материал, цацраг идэвхт эх үүсвэр, цөмийн эрчим хүч , тээврийн аюулгүй байдал, хууль бус наймаа, цөмийн дүн шинжилгээ , мэдээллийн аюулгүй байдал, олон улсын хамтын ажиллагаа зэрэг 10 гаруй салбарыг хамарсан бодлого чиглэлийг тусгажээ.
Хуралд оролцогчид уг баримт бичигт, цаашид террорист этгээд цөмийн материалыг гартаа оруулах, цөмийн тоног төхөөрөмжийг эвдэх болон цацраг идэвх бодисын аюулгүйн байдлыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээний талаар тусгасан байна.
Хуралд оролцсон удирдагчдын зүгээс "Гаагын баримт бичиг"-т , цөмийн аюулгүйн байдлыг хангахад чиглэгдсэн хатуу хууль дүрэм болон хяналт шалгалтын системийн чухлыг онцлоод, террорист этгээд цөмийн материал болон нууц мэдээлэл, технологийг хулгайлан авахаас сэргийлэхэд чиглэгдсэн тодорхой арга хэмжээ, бодлогын талаар ч тусгажээ. Удирдагчид дэлхийн нийтийн зорилтыг хангахын тулд цөмийн зэвсгийг хурааж ,цөмийн эрчим хүчийг зөвхөн энхийн зорилгод хэрэглэх хэрэгтэй гэдгийг дахин нотоллоо. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |