|
|
||
Орон нутгийн цагаар 26-ны үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад-Францын их сургуулийн хуучин буурьтай танилцжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Лионы Хятад - Францын их сургууль нь хоёр орны онцгой харилцааны түүхийг харуулж байна. Хятад улс Францтай хамтран эх сурвалж бичгийг эмхтгэн хамгаалж, судлахад бэлэн байна. Хятадын олон хүн энэ түүхтэй танилцан, хоёр орны харилцаа улам гүнзгийрэхийг хүсэж байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Франц улс одоогоор 50 мянга орчим оюутныг харилцан солилцож байна. Лионы их сургууль нь Хятад- Франц хоёр орны найрамдлын түүхийг үе дамжуулан бичнэ гэдэгт найдаж байна гэжээ.
Лионы их сургууль нь гадаад дахь Хятадын анхны дээд сургууль бөгөөд энэ сургууль нь хятадын олон арван шилдэг удирдагчдыг бэлтгэн гаргасан юм. 1980-аад онд сургуулиа сэргээн шинэчилсэн нь Хятадын өөрчлөлт шинэчлэлт болон шилдэг удирдагчдыг бэлтгэн төрүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэжээ. Хятад Францын оюутан солилцоо нь хоёр орны түүхийг үргэлжлүүлж , хүмүүнлэгийн салбар дахь шинэ хуудсыг бичсээр байна. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |