• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Франсуа Олландтай хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-03-27 10:51:07

      Хятад улсын дарга Ши Жиньпин 26-ны өдөр Парис хотноо Францын ерөнхийлөгч Франсуа Олландтай хэлэлцээ хийлээ. Хоёр орны тэргүүн Хятад Францын дипломат харилцааны 50 жилийн түүхийн ололт амжилт туршлагаа эргэн дүгнээд, хоёр орны харилцааны ирээдүйн хөгжлийг төлөвлөн, чухал нийтлэг ойлголтод хүрсэн бөгөөд шинэ түүхэн цаг үеийн гараан дээр хоёр орны бүх талын стратегийн түншлэлийн харилцааны шинэ цаг үеийг хамтдаа нээхээр шийджээ.

      Дарга Ши Жиньпин хоёр талд дараах санал санаачилгуудыг дэвшүүллээ. Үүнд нэгд, харилцан тэргүүний стратегийн түнш байж, итгэлцлээ нэмэгдүүлж, хөгжлийн үзэл санаа, хөгжлийн замаа харилцан дэмжих, мөн хоёр талын ашиг сонирхол, чухал асуудлуудыг хүндэтгэх. Хоёрт, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн шинэ нөхцөл боломжийг ахиулж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх. Гуравт, дээд хэмжээний хүмүүнлэгийн солилцооны механизмыг байгуулж, хоёр орны хамтын ажиллагааны гурав дахь механизмын суурийг бий болгох. Дөрөвт, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, өөрчлөлтөөр дамжуулан дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дээшлүүлэх, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, цэцэглэл хөгжлийг хамтдаа ахиулах зэрэг багтана.

      Франсуа Олланд хэлэхдээ, Франц Хятадын харилцаа дэлхийн хүчний тэнцвэрийг хадгалж, дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

      Хэлэлцээний дараа, хоёр тал "БНХАУ болон Францын бүгд найрамдах улсын хамтарсан мэдэгдэл" болон "Хятад Францын харилцааны дунд урт хугацааны хөтөлбөр"-ийг нийтэлжээ. Хоёр орны тэргүүн эдийн засаг худалдаа, цөмийн эрчим хүч, сансар судлал, аж үйлдвэр, авто машин, эрчим хүч, банк санхүү, хөдөө аж ахуй, тогтвортой хөгжил, шинжлэх ухаан технологи, хорио цээрийн шалгалт зэрэг салбаруудыг хамарсан хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг баталсан байна.

  Хоёр орны тэргүүн мөн өдөр бас хамтдаа сэтгүүлчидтэй уулзжээ. Мөн өдөр, дарга Ши Жиньпин Парисын Чарлес Де Гаулле санд хүрэлцэн очиж, Чарлес Де Гаулле жанжны албан өрөөтэй танилцсан бөгөөд дараа нь Францын нэр хүндтэй зүтгэлтнүүдийн төлөөллүүдтэй уулзжээ. \Р\

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе