• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөрөнгө оруулагчдын уулзалт боллоо

CRI       (GMT+08:00) 2014-03-27 15:23:04

       Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан Монгол улсад БНХАУ-аас хөрөнгө оруулагчдын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон яам агентлагийн удирдлагуудтай хийсэн уулзалт Гадаад харилцааны яаманд боллоо.

      Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр эдийн засгийн салбарт тодорхой ажлууд хийхээр төлөвлөсний хүрээнд энэхүү хөрөнгө оруулагчдын уулзалт болж байгаа юм. Уулзалтад БНХАУ-ын 100-аад компанийн захирал, удирдлага оролцлоо.

      Уулзалтыг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлэхдээ "Хөрөнгө оруулалтын салбарт манай хууль эрхзүйн орчин тогтвортой, ойлгомжтой, тодорхой болсон. Энэ нь Монголд хөрөнгө оруулахад түвэгтэй, хүнд сурталтай байдлыг багасгаж чадсан" гэлээ. Мөн хууль эрхзүйн орчин өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Засгийн газраас гаргах дүрэм журмуудыг хялбар, ойлгомжтой, хурдан, нэг цэгийн үйлчилгээтэй болгох ажлуудыг хийж байгаа. Хөрөнгө оруулагч та бүхэн Эдийн засгийн хөгжлийн яамны харьяанд ажилладаг Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагт хандаж олон төрлийн үйлчилгээг нэг цэгээс авах боломжтой болсон. Гэхдээ та бүхний бизнесийн үйл ажиллагаанд саад учруулах хүнд суртал, чирэгдэлтэй байдал гарвал бид аль болох засч залруулахын төлөө чармайн ажиллах болно гэж Ерөнхий сайд онцоллоо.

       Уулзалтад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шяолун оролцож, хоёр орны эдийн засгийн харилцааг улам бүр сайжруулан хөгжүүлэх асуудлаар БНХАУ-ын хөрөнгө оруулагчидтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг биечлэн уулзаж байгаад талархал илэрхийлээд Хятад Монголын харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллана гэлээ.

       Энэхүү ажил хэргийн уулзалтад Засгийн газрын холбогдох яам агентлагуудын удирдах ажилтнууд оролцож, БНХАУ-аас Монгол улсад хөрөнгө оруулагч компаниудын төлөөллийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе