• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америк локатор төхөөрөмж ашиглан Малайзын онгоцыг хайна

CRI       (GMT+08:00) 2014-03-27 15:45:05

      Тэд "Туна" нэртэй дуу авианы долгионоор байршил илрүүлэгч локатор бүхий далайн ёроолд шумбагч төхөөрөмжийг Австрали руу илгээж, Малайзын сүйрсэн онгоцны үлдэгдлийг хайх ажиллагаанд туслах юм байна. Энэ төхөөрөмж нь ердөө 5 метр урт, 800 кг жинтэй хэдий ч далайн 4570 метрийн гүнд хайгуул хийх чадвартай. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирбигийн хэлэхдээ, энэ төхөөрөмжийг Австрали руу илгээх болсон нь АНУ онгоц сүйрсэн газрыг олсон гэсэн үг биш, харин энэ нь урьдчилсан арга хэмжээ төдий гэсэн юм. Үүнээс өмнө Америкийн армийн Номхон далайн штабаас Товед нэртэй дууны долгионоор байршил илрүүлэгч шумбагчаа сүйрсэн онгоцны эрлийн ажиллагаанд оролцуулахыг Малайзын засгийн газар хүссэн юм. Энэ шумбагч нь 6100 метрийн гүнд ажиллах чадвартай бөгөөд далайн ёроол дахь сүйрсэн онгоцны хар хайрцгийг дууны долгионых нь тусламжтай илрүүлэх үйлдэлтэй, 2009 онд Францын иргэний нисэх онгоц сүйрэх үед ашиглагдаж байсан юм байна. Америкийн дээрх хоёр шумбагч нь Нью-Йоркоос хэдийн хөдөлсөн бөгөөд 25-нд Австралид газардана. /Орчуулж бэлтгэсэн: Э.Эрдэнэсувд/

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе