|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 27-нд Парист Францын Ерөнхий сайд Жеан Марк Аираулттай уулзсан байна.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Франц дэлхийн эдийн засгийн 2 ба 5-р том гүрнээр тус тус жагсаагдаж байна, хамтын ажиллагааны том орон зайтай. Айлчлалаар дамжиж хоёр орны аж үйлдвэр худалдааны эрхлэгч маш их хамтран ажиллах эрэлт хүсэлттэй байгааг ойлгосон байна. Бид Хятад Францын дунд урт хугацаанд төлөвлөгөөг нийтэлсэн тул энэ нь хоёр орны худалдаа, хоёр талын харилцан хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлнэ. Хоёр талаар цөмийн цахилгаан эрчим хүч, сансар аяллын хамтын ажиллагаагаа үргэлжлэн эрчимжүүлж, шинэ салбарын хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлж, тэнгисийн ажил хэргийн зөвшилцлийн тогтолцоо байгуулж, жуулчлалын хамтын ажиллагаа, орон нутгийн солилцоог өргөтгөх хэрэгтэй. Францын банк санхүүгийн салбарынхан юаний активд хөрөнгө оруулахыг Хятадын тал хүсэж байна гэж илэрхийлжээ.
Франц хоёр орны бүх талын стратегийн түншийн харилцааг алс хотын өндөрлөгөөс авч үздэг, Хятадтай улс төрийн яриа хэлэлцээгээ баталж, хүмүүнлэгийн солилцоог ахиулж, олон улс бүс нутгийн чухал том асуудлаарх зохицуулалтаа зохицуулахыг хүсэж байна. Хоёр талаар уламжлалт давуу талтай салбарын хамтын ажиллагаа цаашид батжуулж, шинэ салбарын хамтын ажиллагааг идэвхтэй нээн хөгжүүлэхийг хүсэж байгаа бөгөөд Хятадын аж ахуйн нэгжүүдэд Францад хөрөнгө оруулахыг сайшаана гэж Жеан Марк Аираулт хэлсэн байна./Анар/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |