|
|
||
3-р сарын 27-нд Парис хотноо Хятадын Гадаад Хэргийн сайд Ван И, Францын Гадаад Хэргийн сайд Лоран Фабиусын хамт Хятад-Францын харилцааны тухай симпозиумд оролцож, үг хэлсэн байна.
Ван И, 50 жилийн өмнө Хятад Франц хоёр улс дипломат харилцаа тогтоосон нь түүхэн ач холбогдолтой шийдвэр байсан юм. Мөн Хятад Францын стратегийн тал бүрийн нягт тогтвортой харилцааны шинэ эринийг эхлүүлэх талаар хоёр орны төрийн тэргүүн санал нэгтэй зөвшөөрсөн нь бас нэгэн түүхэн ач холбогдолтой шийдвэр боллоо. Энэ нь Хятад Францын харилцаанд баялаг, шинэ түүхэн хуудсыг нээх болно. Олон улсын дүрэм журмын талаар хамтын санаачлага дэвшүүлж, харилцаа холбоогоо эрчимжүүлж, өндөр технологи бүхий "Хятад Францын үйлдвэрлэл"-ийг түргэтгэж, соёлын солилцооны хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг шинэ эрин үе биднээс шаардаж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |