|
|
||
Орон нутгийн цагаар 3-р сарын 25-28-ны өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин Францад анх удаа төрийн айлчлал хийв. Францын экс ерөнхий сайд Жан-Пьер Раффарен, генерал Шарль де Голль сангийн захирал Франсуа Кесслер зэрэг олон салбарын зүтгэлтэн, Ши Жиньпин даргын айлчлал Хятад Францын харилцааны хөгжилд шинэ цаг үеийг нээх чухал ач холбогдолтой болсон хэмээн үнэлэв.
Францын экс ерөнхий сайд Жан-Пьер Раффарен, Ши Жиньпиний Францад хийсэн айлчлал нааштай үр дүнд хүрэв. Хятадын элэгсэг дотно, ажил хэрэгч тэргүүнтэй танилцах завшаан олдсонд маш их баяртай байна гэжээ.
"Ши Жиньпиний айлчлалын үеэр, Франц Хятад хоёр тал эдийн засаг, аж үйлдвэр, боловсрол, соёл зэрэг олон салбарын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, хамтын ажиллагааны нааштай үр дүнд хүрсэн байна. Францын ерөнхийлөгч Олланд 2013 онд Хятад улсад амжилттай айлчилсны дараа ерөнхий сайд Еро нарын Францын засгийн газрын өндөр албан тушаалтнууд Хятадад айлчилжээ. Өдгөө Ши Жиньпин дарга ийнхүү Францад айлчилж байгаа нь хоёр орны харилцааг сайтар хөгжүүлэхийг хүсэж буй хэрэгцээ шаардлагын үргэлжлэл бөгөөд хоёр тал өнөөгийн харилцааны хөгжлийн байдалд сэтгэл ханамжтай байна. Хятадын шинэ удирдагч Ши Жиньпин бол эелдэг дотно, ажил хэрэгч хүн юм. Хятадын байдлыг бүх талаар ойлгож, иргэдийн анхаарал хандуулж буй асуудлыг тэргүүлэх байранд тавьдаг. Ерөнхийлөгч Олланд Ши Жиньпин даргад зориулж хүлээн авалт зохиох үеэр хоёр улсын тэргүүн байнга дотно ярилцаж байгааг харлаа. Хоёр улсын тэргүүн нүүр учран, санал бодлоо идэвхтэй солилцох нь хоёр орны улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, хоёр орны харилцааны хөгжилд шинэ үндэс суурь тавих болно" гэжээ.
50 жилийн өмнө, генерал Шарль де Голль Хятад Францын дипломат харилцааг эхлүүлсэн юм. Айлчлалын үеэр Ши Жиньпин дарга генерал де Голлийн нэрэмжит санд айлчилж, түүний ажиллаж амьдарч байсан газартай танилцав.Де Голль сангийн захирал, хурандаа Франсуа Кесслер, энэ удаагийн айлчлал маш бахархууштай бөгөөд түүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.
"Ши Жиньпин дарга Франц улсад айлчилсан явдал Франц, Хятадын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээний оргил гэж хэлж болох юм. Парист хийсэн 3 өдрийн төрийн айлчлалын үеэр тэрбээр эрхэм нандин цаг заваа гаргаж, Де Голль санд айлчилсан нь бидний хувьд маш том хүндэтгэл юм, бид их бахархаж байна. Энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг эрчимжүүлэх, цаг үеийг заагласан ач холбогдол бүхий айлчлал болсон гэж би үзэж байна" гэжээ.
Францын Боловсролын яамны өндөр албан тушаалтан, Бел Лассен Францын засгийн газраас Хятад улсад суралцуулсан анхны оюутнуудын нэг юм. Ши Жиньпин даргын Францад хийсэн айлчлалын талаар Бел Лассен хэлэхдээ, "Франц улсад хятад хэлний сургалтыг түгээн дэлгэрүүлэх ажилд оролцож буй Францын боловсролын салбарын төлөөлөгчийн хувьд, Хятад улсын дарга Франц улсад төрийн айлчлал хийсэн явдал нь юун түрүүнд хоёр орны дипломат харилцааны 50 жилийн түүхийн нэгэн бэлэг тэмдэг гэж үзэж байна. Түүнчлэн бидний тухайлсан ажлын салбарт ч маш чухал ач холбогдолтой юм. Хятад, Франц хоёр улс дипломат харилцаа тогтоосны улмаар буй болсон хамгийн түргэн нөлөө тусгалын нэг нь хоёр улс хоорондын их сургуулийн оюутан солилцоог нэмэгдүүлсэн явдал юм. Үүнээс гадна 2003-2005 онд хоёр орны харилцааны хөгжилд идэвхтэй нөлөө үзүүлсэн Хятад, Францын соёлын жил арга хэмжээ зохиогдсон, түүнчлэн сүүлийн жилүүдэд хоёр орон харилцан хятад, франц хэлний жил арга хэмжээ зохиосон. Эдгээр арга хэмжээнээс улбаалж хятад хэл сурах явдал францчуудын дур сонирхлыг маш их татсан юм. Эдүгээ Францын бага, дунд, их сургуульд хятад хэлний багш болон хятад хэл сурч буй сурагчид улам нэмэгдэж байна. Ши Жиньпин дарга Францад хийсэн энэ удаагийн айлчлалаараа хоёр орны боловсролын салбарт гаргасан томоохон ололт амжилтыг дурдсан бөгөөд энэ нь хоёр улсын франц, хятад хэлний сургалтын хөгжлийг улам ахиулах юм" гэжээ.
Ши Жиньпин даргын Францад хийсэн айлчлал Францын олон нийтийн анхаарал татсан бөгөөд ард түмэн энэ тухай халуун яриа өрнүүлж байна. Тэд Хятад улсын дарга Ши Жиньпин Бальзак, Хюго, Мопассан зэрэг зохиолчдын бүтээлийг амтархан уншдаг, уншсаны дараа маш их сэтгэл догдолдгийг олж мэдсэн ажээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |