• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Дорнын түүх, соёл, боловсролоос суралцахуй" тэмцээнийг амжилттай зохион байгуулав

CRI       (GMT+08:00) 2014-03-28 17:11:17

      Энэ сарын 28-нд Үй Цай сургуулийн ёслолын танхимд Хятадын Олон Улсын Радио (CRI), Монгол Улсын Үй Цай бүрэн дунд сургууль хамтран "CRI-Үй Цай" Күнзийн танхим "Дорнын түүх соёл, боловсролоос суралцахуй" хэмээх хятад хэлээр эссэ бичиж, уран илтгэх 5-р тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

      Энэ тэмцээнд Монгол улсын ерөнхий боловсролын хятад хэлний сургалттай 10 гаруй сургуулийн 30 гаруй сурагч оролцов. Тэмцээнийг 8-9, 10-11-р анги хэмээн ангилан явуулж, ангилал тус бүрээс эхний гурван байрыг шалгаруулсан юм. 8-9-р ангийн ангилалд Үй Цай сургуулийн Э.Энхжин тэргүүлж, Үй Цай сургуулийн Болдын Минжин, Дархан хотын Цайхүн сургуулийн Б.Нямцэцэг нар 2-р байр, Дархан хотын Цайхүн сургуулийн Э.Мөнгөн-Уянга, Эрдэнэт хотын Одхүү нар 3-р байр эзэлсэн байна. 10-11-р ангийн ангилалд Үй Цай сургуулийн Батбаяр тэргүүлж, Найрамдал сургуулийн Наранцэцэг, Үй Цай сургуулийн Эрдэмтөгс, Дархан хотын Цайхүн сургуулийн Б. Мөнх-Эрдэнэ, Б.Бат-Амгалан нар 2, 3-р байр эзэлсэн байна. Зохион байгуулагчдын зүгээс уралдааны эхний гурван байр болон тусгай байранд шалгарсан хүүхдүүдэд медаль, гэрчилгээ, мөнгөн шагнал, бэлэг дурсгалын зүйл гардуулсан юм.

      Дашрамд дурдахад, энэ онд Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр орны засгийн газраас 2014 оныг Хятад-Монголын соёл хүмүүнлэгийн солилцооны жил болгон зарласан юм. \ ХОУРадиогийн сурвалжлагч М.Цэцэн \

1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе