• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Германы сонинд өгүүлэл нийтлүүллээ

CRI       (GMT+08:00) 2014-03-28 17:51:27

     3-р сарын 28-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Германд төрийн айлчлал хийх үедээ тус улсын "Франкфуртын тайлан" сонинд " Төв Европ болон дэлхийн сайн сайхны төлөө Хятад, Герман хоёр улс хамтран ажиллая" нэртэй гарын үсэг бүхий өгүүлэл нийтлүүлжээ.

     Өгүүлэлд, түмэн бодис амилан сэрж буй урьхан хаврын энэ сайхан цагт миний бие Герман улсад дахин айлчилж байгаадаа маш баяртай байна. Таван жилийн өмнө би энд айлчилсан билээ. Тэр үед Европ даяар олон улсын банк санхүүгийн хямралын бараан сүүдэрт өртөж, Европын өр ширийн дуулиан дэгдэж байсан юм. Тэгэхэд Хятад улс Герман болон Европтой хамтарч ажиллах замыг эргэлзэлгүй сонгож, хүндрэл бэрхшээлийг хамтаар даван туулж, еврод итгэл өвөрлөн, Европын нэгдлийг туйлбартай дэмжиж ирлээ.

      Таван жилийн дараа өнөөгийн Европын өр ширийн асуудал намдах хандлагатай болж, евро хүчин төгөлдөр хэвээр төдийгүй Европын нэгдэх үйл явц шинэ төвшинд гарчээ. Герман улс Европын эдийн засгийн "хөдөлгүүр" болохын хувьд тус тивийн эдийн засгийн сэргэлтийг дорвитой ахиулж байна. Эдгээр нь бидний хийсэн сонголт зөв байсныг нотолсон төдийгүй хоёр орны итгэлцэл зузаарч, хамтын ажиллагааны үндэс суурь бат бэх болсныг харуулж байна.

     Хятад Герман хоёр орны хамтын ажиллагаа бат бэх үндэс суурьтай юм. Учир нь, Хятад, Германы хамтын ажиллагаа хоёр их соёл иргэншлийн харилцаа солилцоо юм. Хятад болон Герман, Ази Европын эх газрын хоёр талд оршдог бөгөөд дорно өрнийн хоёр их соёл иргэншлийн гол төлөөлөгч мөн. Хоёр орны олон сэтгэгч, гүн ухаантан, гүн гүнзгий философийн сэтгэлгээ, баялаг зузаан уран зохиол урлагийн өв нь хоёр тал харилцан суралцах, солилцоо хамтын ажиллагаа өрнүүлэхэд шавхаж баршгүй оюуны ундармал эх булаг юм.

     Хятад, Германы хамтын ажиллагаа бол хоёр агуу их үндэстний харилцан суралцах үйл явц мөн. Хэдийгээр Хятад, Германы түүх, уламжлал, хөгжлийн зам өөр боловч, хоёр үндэстэнд олон сайн ижил чанар бий. Жишээ нь хичээнгүй тэвчээртэй, даруу нямбай, ажилсаг хөдөлмөрч, зоригтойгоор шинийг нээх гэх мэт. Энэ нь хоёр орны ард түмний харилцан ойлголцол, харилцан хүндлэл, илүү дутуугаа нөхөх боломжийг бий болгосон.

     Хятад, Германы хамтын ажиллагаа нь хоёр эдийн засгийн гайхамшиг бүтээгчдийн гар нийлэн урагшлах хамтын ажиллагаа юм. Дэлхийн хоёр том арилжаа худалдааны орон, хоёр том эдийн засгийн цогц болохын хувьд Хятад, Герман хоёр улсын хөгжил аль хэдийнээ харилцан уялдсан, харилцан түшилцсэн салшгүй харилцаа болсон юм. Аж үйлдвэрийн хөгжлийн төвшин, зах зээлийн цар хүрээ, хэрэгцээний тархац зэрэг аль ч талаас авч үзсэн Хятад, Германы эдийн засгийн харилцан нөхөх шинж илэрхий бөгөөд хамтын ажиллагааны орон зай маш өргөн уудам юм.

     Сүүлийн жилүүдэд Хятад, Германы хамтын ажиллагаа Хятад, Европын хамтын ажиллагааг тэргүүлсээр байна. Өдөр бүр Хятад, Европын Холбооны хооронд эргэлдэж буй 1.5 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний дотор 3/1 шахам хувь нь Хятад, Германы бараа бүтээгдэхүүн байна. Долоо хоног тутамд агаарын тээврийн 70 гаруй нислэг хоёр орны 10 гаруй хотыг холбож байна. Хятад, Европын хооронд хамтарсан тээврийн 3 шугам нэвтрүүлээд байгаагийн хоёр нь Германы Дуйсбург, Хамбург хотод нэвтэрсэн юм. Жилд 1 сая гаруй жуулчин Хятад, Германы хооронд ирж очиж байна.

     Хоёр орон худалдааны том түнш болсон төдийгүй, мөн хоёр орны аж ахуйн нэгж харилцан хөрөнгө оруулж, ажил өрнүүлэх чухал орон болжээ. Өнөөгийн байдлаар, Германы 8200 гаруй аж ахуйн нэгж Хятадад аюулгүй оршин тогтнож байгаа бол Хятадын 2000 гаруй аж ахуйн нэгж Германд ул суурьтай хөгжиж байна. Засгийн газар хоорондын зөвшилцөл, стратегийн яриа хэлцэл, хуульчлалын яриа хэлэлцээ зэрэг хоёр орны засгийн газар хоорондын 60 гаруй хэлэлцээ, хамтын ажиллагааны механизм урагштай хэрэгжиж, Хятад Германы харилцаанд тасралтгүй ахиц гарахад найдвартай баталгаа болж байгаа юм. Дэлхийн энх тайван, бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах, цаг уурын өөрчлөлт, үр тарианы аюулгүй байдлыг даван туулах, тогтвортой хөгжлийг ахиулах зэрэг олон улсын чухал асуудлаар, хоёр орон нягт харилцаж, хамтран ажиллаж байна.

     Өнөөгийн байдлаар, дэлхийн шинжлэх ухаан техник, үйлдвэрлэлийн шинэ хувьсгал өрнөж, дэлхийн олон орон яаравчлан зохицуулалт хийж, нөхцөл байдлыг даван туулж, шаардлагатай өөрчлөлт шинэчлэлтийг цаг алдалгүй хийж байна. Хятад улс цаг үеийн урсгалыг даган, өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлж, улс орноо орчин үеийн төвшинд хүртэл хөгжүүлэх, үндэстнээ сэргэн мандуулах түүхэн боломжийг алдалгүй ашиглахаар зориг шулуудсан юм.
Өнгөрөгч оны 11-р сард болсон, ХКН-ын 18-р их хурлын 3-р бүгд хурлаас өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх тухай ерөнхий байршуулалт хийж, өөрчилж шинэчлэх арга замын зураг төсөл, цагийн хуваарь гаргаж, 15 салбар, 330 гаруй төрөл зүйлд холбогдох шинэчлэлийн томоохон төлөвлөгөө гаргасан юм.

     Үүнд, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, нэгдэлтэй бөгөөд нээлттэй, шударгаар өрсөлдөх зах зээлийн системийг бий болгож, эх баялгийг хуваарилах явцад зах зээлийн шийдвэрлэх үүргийг гүйцэтгэн, засгийн газрын эрх үүргийг улам сайн биелүүлэх нь гол асуудал болж байна. Бид олон талын механизмын өөрчлөлтийг гүнзгийрүүлж, засаглал хэрэгжүүлэх систем, хүчин чадавхыг орчин үеийн болгоход бүх талаар ахиц гаргана. Герман "аж үйлдвэр 4.0" стратегийг хэрэгжүүлж, эрчим хүчний шинэчлэлд ахиц гарган, банк санхүүг тогтворжуулахад Европод тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, "Европ 2020" стратегид дэвшүүлсэн арга хэмжээг нааштай хэрэгжүүлэн, Европын интегралчлалыг хичээн биелүүлж байна. Хятад Германы хамтын ажиллагаанд олон сайхан боломж байгаа бөгөөд шинэ хүч сэлбэх болно. Түүнчлэн Хятад Германы харилцаа өнөөгийн төвшний үндсэнд цаашид гүнзгийрэн хөгжих шинэ үе шатанд орох болно.

      Хятад Германы хамтын ажиллагааны үндэс нь дотоодын хөгжил, иргэдийн амьдралыг сайжруулах явдал юм. Хоёр талын хамтын ажиллагааны ирээдүй нь хоёр ард түмэнд үнэнхүү ашиг хүртээж чадах эсэхэд байна. Хятадын зах зээл ба Германы техник технологи нэгдэн, Хятад Европын эдийн засаг нийгмийн хөгжлийг улам ахиулж, иргэдийн амьдралд их тус дөхөм болох болно. Хятадын эдийн засгийн өсөлт, Германы өндөр технологтой хамтран Хятад Европ ба дэлхийн эдийн засгийн өсөлтөнд асар их орон зай олгох болно.

     Ази Европын эдийн засгийн хамгийн чухал хэсэг болохын хувьд, Хятад Германы эдийн засгийн уялдааг нэмэгдүүлэх нь Ази Номхон далайн орнуудын эдийн засгийн хоёр хүчирхэг улс хамтран ажиллаж эхэлснийг харуулж байна. Энэ нь Ази Номхон далайн орнуудын зах зээл бүрэлдэхэд маш их тус дөхөм болох төдийгүй Ази номхон далайн орнуудын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, дэлхийн эдийн засаг, худалдаанд чухал нөлөө үзүүлнэ.

     Энх тайван хөгжлийн замыг баримталсаар ирсэн Хятад орон Германтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь дэлхийн олон туйлширсан чанартай хөгжилд тустай, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамгаалах бөгөөд түүнд тус дөхөм үзүүлнэ.

     Найрамдал бол хүндэтгэл, итгэл, хүлээцтэй байр суурин дээр байгуулагддаг. Улс үндэсний солилцоо мөн ялгаагүй. Өнөөгийн байдалд, Хятад Германы харилцааг бүх талаар гүнзгийрүүлэхэд ашиг сонирхлын нийтлэг тал, хамтын зорилт дутагдаж байгаа бус харин эрч зориг, хүсэл ухаан, алсын хараат бодол дутагдаж байна.

     Бид ард түмний үндсэн тогтолцоо, хөгжлийн замыг харилцан ойлголцон хүндэтгэж, гол ашиг сонирхол, анхаарч буй асуудлаа харилцан харгалзах хэрэгтэй. Бид арилжаа худалдааны харилцааг давж, бүтээлч, нээлттэй ухаанаар Хятад Германы хамтын ажиллагаанд стратегийн олон агуулга санааг нэмсэн юм. Эрх тэгш хэлэлцээ, найрамдлын зөвшилцлөөр зөрчилт асуудлаа зохицуулж, макро болон алс хараагаар хоёр орны харилцааны хөгжлөө төлөвлөх хэрэгтэй. Олон улсын механизм, тогтоолыг улам голч, зүй ёсны, цаг үед зохицуулж, олон улсын хамтын нийгэмлэгийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэхийн тулд шинэчлэн боловсруулахад хамтаар хүч тавин ажиллах хэрэгтэй.

      Иймээс Хятад Германы хамтын ажиллагаа цаашид улам хөгжих болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе