• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Германы канцлер Ангела Меркельтэй хэлэлцээ хийв

CRI       (GMT+08:00) 2014-03-29 16:31:27

      28-нд Берлин хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин ХБНГУ-ын канцлер, хатагтай Ангела Меркельтэй хэлэлцээ хийв. Хоёр тал Хятад, Германы харилцаа, хамтаар сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, чухал нийтлэг ойлголтуудад хүрэв. Түүнчлэн хоёр орны харилцааг дээшлүүлж бүх талын стратегийн түншийн харилцаа болгохоор шийдэж, Хятад, Германы харилцааны хөгжлийн чиг хандлагыг улам тодорхой болголоо.

      Ши Жиньпин, Хятад, Герман хоёр улс зөвхөн эдийн засгийн түнш төдийгүй, мөн улс төр, стратегийн хамтын ажиллагааны түнш юм. Бид бүх талын стратегийн түншийн харилцаа тогтоохоор шийдсэн бөгөөд Хятад, Германы дунд, урт хугацааны үйл ажиллагааны хөтөлбөрийг төлөвлөж байна. Энэ бол томоохон арга хэмжээ юм. Германы талын хамт олон салбарын хамтын ажиллагааг төлөвлөж, хоёр орны харилцааны сайн сайхан ирээдүйг цогцлон бүтээхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

      Ши Жиньпин хоёр орны харилцааны талаар таван зүйл бүхий санаачилга дэвшүүлэв. Тухайлбал:

      1. Улс төрийн талд итгэж найдаж болох анд найз болж, дээд хэмжээний байнгын харилцаа холбоотой байж, том чухал асуудалд хэлхээ холбоогоо эрчимжүүлж, стратегийн итгэлцлээ нэмэгдүүлэх.

      2. Эдийн засгийн хамтын ажиллагаагаа үсрэнгүй дэвшилд хүрэх.

      3. Хүмүүнлэгийн харилцаа солилцоог нэмэгдүүлж, нөгөө улсдаа том хэмжээний соёлын үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж, Хятад, Германы дээд хэмжээний хүмүүнлэгийн солилцооны механизмыг буй болгох.

      4. Олон улсын үйл хэрэгт үр ашигтай харилцаж, бүс нутгийн тулгамдсан асуудлыг дипломат аргаар зохицуулах явдлыг хамтаар ахиулах.

      5. Хятад, Европын Холбооны бүх талын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтын хүчин зүтгэл гаргаж, чөлөөт худалдааны тогтолцоог хамгаалан урагшлуулж, Хятад, Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн амжилтанд ахиц гаргах. Хятад, Европын чөлөөт худалдааны бүс байгуулах тухай хамтарсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг эхлүүлж, Хятад, Европын Холбооны худалдаа, хөрөнгө оруулалтын зөрчлийг яриа хэлэлцээ, зөвшилцлөөр зохицуулах зэрэг болно.

      Ангела Меркель, Герман, Хятадын харилцаа улам өндөр төвшинд хөгжиж, олон салбарын, олон шатны харилцаа, яриа хэлцэл өрнөж, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжиж байна. Хятад улс өөрчлөлт шинэчлэлтээ бүх талаар гүнзгийрүүлэхийг Германы тал анхаарч, Хятад улс улам их ололт амжилтанд хүрэхийг хүсэж байна. Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтанд Германы тал идэвхтэй оролцож, Хятад улсын бүх талын стратегийн түнш болоход бэлэн байна гэжээ.

      Уулзалтын дараа хоёр тал "Хятад, Германы бүх талын стратегийн түншийн харилцаа тогтоох тухай хамтарсан мэдэгдэл" гаргалаа.
Хоёр орны удирдагчид хоёр талын хамтын ажиллагааны баримт бичиг гарын үсгээр баталгаажсаныг хамтдаа гэрчлэв. Хамтын ажиллагааны баримт бичгүүд автомашин, зам тээвэр, мэдээлэлжүүлэлт, татвар, банк санхүү, шинжлэх ухаан техник, эрчим хүч хэмнэх ба хүрээн буй орчныг хамгаалах, эм бэлдмэл, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг олон салбарыг хамарсан байна.

\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе