|
|
||
Орон нутгийн цагаар 3-р сарын 28-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Германы Кюлбер сангийн урилгаар Берлин хотноо айлчилж, Хятадын энх тайванч хөгжлийн замнал, бие даасан гадаад бодлогын талаар үг хэлсэн байна.
Тэрээр, Хятадын үндэстнүүдийн соёл уламжлалд ямагт энх тайванд хайртай байсаар ирсэн учир Хятад улс энх тайванч хөгжлийн замаар замнасан юм. Энэ нь хятадын ард түмэн түүхэндээ хийсэн өөрийн сонголт мөн бөгөөд үзэл санаа, итгэл үнэмшил, бодит үйл ажиллагааны ухамсрын уялдаа юм. Хятад улс энх тайванч хөгжлийн замаар хэлбэрэлтгүй замнах бөгөөд дэлхийн олон орон ч энх тайванч хөгжлийн замаар замнахыг үнэн сэтгэлээсээ хүсэж байна гэжээ.
Мөн, Хятад улс хойшдын хөгжлийн зорилтоо тогтоосон. Энэ нь үндэстнүүдээ сэргээн мандуулах Хятадын мөрөөдөл юм. Хятад улс эрүүл саруул бүтээн байгуулалт хийхэд үндсэн хоёр нөхцөл шаардлагатай. Нэг нь эв нэгдэл, тогтвортой дотоод орчин, нөгөө нь энх тайван олон улсын орчин юм. "Улс хүчирхэгжвэл түрэмгий болдог" хэмээх хуучны логик ухагдахууныг Хятад улс хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Зөвхөн энх тайванч хөгжлийн замаар саадгүй урагшилж чадна гэжээ.
Тэрээр, Хятад улс хэдэн арван жилийн турш бие даасан энх тайвны гадаад бодлого баримталсаар ирсэн бөгөөд эзэрхэг түрэмгий үзэл санаа, эрхийг хүчээр барих улс төрийг эсэргүүцэж, бусад орны дотоод хэрэгт гар дүрдэггүй. Мөн эзэрхэг түрэмгий бодлого явуулалгүй, нутаг орноо өргөтгөн тэлэхээс татгалзаж ирсэн юм. Хятад улс харин өөрийн бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгаа хатуу хамгаалах учир энэ талаар хохирооно хэмээн санасны ч хэрэггүй гэжээ.
Ши Жиньпин, Хятад болон Германы ард түмэн агуу том үндэстнүүд учраас хүн төрөлхтний нийгэм соёлын дэвшилд чухал хувь нэмэр оруулсан байдаг. Хоёр ард түмний нөхөрлөл гүн зузаан билээ. Дараагийн 5-10 жил бол Хятад Германы өөрчлөлт хөгжлийн зангилаа үе болно. "Германы үйлдвэрлэл" болон "Хятадын үйлдвэрлэл" үнэнчээр хамтран ажиллавал, бид зөвхөн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх бус, харин хоёр ард түмний зол жаргал, хүсэл мөрөөдлийг биелүүлэх болно гэдэгт би итгэж байна гэжээ.
Тэрээр төгсгөлд нь, энэ жил дэлхийн нэгдүгээр дайн эхэлсний 100 жилийн ой, хоёрдугаар дайн эхэлсний 75 жилийн ой болно. Хятадын ард түмэн өөрийн түүхэндээ энх тайванч хөгжлийн замаар замнах ухамсарт сонголтоо хийсэн. Дэлхийн олон орон энх тайван хөгжлийн замаар замнаж, амар тайван, тогтвортой, хамт цэцэглэн хөгжиж эв найртай дэлхий ертөнцийг хамтаар бүтээн байгуулахыг бид үнэн сэтгэлээсээ хүсэж байна гэжээ.
Ши Жиньпин үгээ хэлж дууссаны дараа, тэнд байсан сонсогчдын асуултанд хариулсан юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |