• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Германы ерөнхийлөгчтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-03-29 15:56:36

           28-нд Берлин хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Германы ерөнхийлөгч Йоахим Гауктай уулзаж, хоёр талын харилцаа, харилцан сонирхож буй асуудлаар санал бодлоо солилцжээ.

           Уулзалтын өмнө Йоахим Гаук ерөнхийлөгчийн ордондоо Ши Жиньпинд зориулан угтаж авах ёслол хийв.

           Ши Жиньпин, Хятад Герман хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын удирдагчид зөв замаар удирдаж, стратегийн алсын хараатай, ард түмний ашиг тусыг чухалчилсан, хамтын ашиг сонирхлыг хамгаалсан механизм байгууллаа. Хоёр орны дээд давхаргын харилцаа улам нягтарч, харилцааны хэдэн арван механизм байгуулсан нь ойлголцол хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

           Тэрээр, харилцааны тогтвортой байдлаа үргэлжлүүлэхийн тулд нэгд, ойлголцол, улс төрийн итгэлцлээ улам нэмэгдүүлж, бие биеийн гол ашиг сонирхол болон анхаарал тавьж буй асуудлыг хүндэтгэн үзнэ. Энэ бол хамгийн чухал юм. Хоёрт, бүх талын ажил хэрэгч хамтын ажиллагааг улам эрчимжүүлнэ. Энэ бол тулах цэг мөн. Гуравт, хоёр орны ард түмний ойлголцол, итгэлийг зузаатгана. Энэ нь үндэс суурь болно хэмээн онцолжээ.

           Йоахим Гаук, Герман улс Хятадын асар их амжилт бүтээлийг бишрэн хүндэтгэж, хүсэл мөрөөдөлд тань анхаарал тавьдаг. Мөн Хятад улс өөрчлөлт шинэчлэлт хийж, цаашид тасралтгүй хөгжихийг ерөөж, улам их амжилт гаргана гэдэгт итгэл дүүрэн байна. Герман улс Хятадын орчин үеийн хөгжлийн үйл явцад идэвхтэй оролцож, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно. Хоёр орны тогтолцоо адилгүй боловч яриа хэлэлцээгээр дамжуулан харилцан ойлголцож харилцан суралцаж болох юм гэжээ. \Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе