|
|
||
Орон нутгийн цагаар 3-р сарын 28-нд Франкфурт хотноо, Хятадын Ардын Банк ба Германы Холбооны Банк юаниар тооцоо хийх тухай хамтын ажиллагааны меморандумд гарын үсэг зурав. Үүний дараа Франкфуртад юаниар тооцоо хийх банкийг тогтоох болно.
29-нд Хятадын Ардын Банк, хоёр тал харилцан зөвшилцөл хийж, сайтар хамтран ажиллаж, холбогдох ажил төрлийг хянан удирдах, мэдээлэл солилцох, цаашид үнэлгээ хийх болон бодлогыг төгөлдөржүүлэх ажлыг үргэлжлүүлнэ гэв.
Энэхүү ажлыг эхлүүлснээр, Хятад Германы аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууламжууд юаниар үндэстэн дамнасан солилцоо хийх, худалдаа, хөрөнгө оруулалтанд тус дөхөм үзүүлэх зэрэг ашигтай юм. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |