• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Ши Жиньпин Бельгийн "Оройн сонин"-д өгүүлэл нийтлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-03-30 18:46:34

    Хятад улсын дарга Ши Жиньпин 3-р сарын 29-нд Бельгид төрийн айлчлал хийж, Европын холбооны төв байранд айлчлал хийхийнхээ өмнө Бельгийн "Орой сонин"-д "Хятад Европын найрамдал, хамтын ажиллагаа: Амьдралыг улам бүр сайхан болгоно" нэртэй өгүүлэл нийтэлсэн байна. Өгүүллийн бүх агуулга:


    "Хятад Европын найрамдал. хамтын ажиллагаа: Амьдралыг улам бүр сайхан болгоно"
              Бельгийн "Орой сонин"-д гарын үсэг зурсан өгүүлэл

                       БНХАУ-ын дарга Ши Жиньпин

    Урьд нь би хоёр гайхамшигт түүхийг сонсож байлаа: Нэгэн бельги хүн 2004 оноос эхлэн Хятадын баруун өмнөд хязгаар нутгийн тариачдад кофе тарих арга ухаан зааж, тэднийг ядуурлаас гаргасан ажээ. Бас нэгэн хятад хүн 1990 онд Бельгид очиж, өөрийн анагаах ухааны ур чадвараар аюулт өвчинд шаналж байсан маш олон Бельги хүнийг эдгээсэн байна.

    Хятад Бельгийн ард иргэдийн дундах ийм гайхамшигт түүхүүд маш олон. Энэ түүхүүд Хятад Европын найрамдал, хамтын ажиллагааны агуу их хүчийг мэдрүүлдэг билээ. Тэрхүү агуу хүч нь 2000 жилийн өмнөх эртний "Торгоны зам"-аас эхлэлтэй бөгөөд Ази Европын эх газрын арьсны өнгө, хэл соёл, шашин шүтлэгээрээ ялгавартай хүн ард гар гараасаа хөтлөлцөн илүү сайн сайхан амьдрал уруу хамтдаа алхах хүчин юм. Энэ бол Хятад, Европын ард түмний хамтын хүсэл мөрөөдөл билээ.

     Энэ л хүсэл мөрөөдөлд хөтлөгдөн миний бие Бельгид төрийн айлчлал хийж, мөн Европын холбооны төв ордноор айлчлах болно.

    Хятад, Бельги хоёр улс дипломат харилцаа тогтоосноосоо хойш 43 жилийн турш харилцаагаа маш идэвхтэй хөгжүүлж ирсэн юм. Хоёр талт худалдааны өнөөгийн хөгжил дипломат харилцаа тогтоохоос өмнөх үетэй харьцуулбал 1000 гаруй дахин өсөж, Бельги улс Европын холбоо дохь Хятадын худалдааны 6 дахь том түнш болов. Сүүлийн жилүүдэд, хоёр орны харилцан хөрөнгө оруулалт тасралтгүй нэмэгдсэн. Өнгөрсөн 5 жилд Хятадаас Бельги дэх шууд хөрөнгө оруулалт 10 орчим дахинаар өсөж, асар олон ажлын байрыг бий болгосон юм. Хоёр тал "Европалиа дахь Хятадын урлагийн наадам", Хятад Бельгийн дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой зэрэг соёлын харилцааны цуврал арга хэмжээ зохион байгуулж, хоёр ард түмний найрамдлыг бататгасан.

    Хятад Европ бүх талын стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш хоёр талын худалдааны хэмжээ өнгөрсөн 10 жилд 4 дахин болж, 2013 онд 559.1 тэрбум ам.долларыг давсан юм. Мөн хоёр орны жил тутмын харилцан зорчигчдын тоо 5.5 сая, харилцан суралцуулж буй оюутны тоо 270 мянгад тус тус хүрлээ. Эдгээр тоо баримт нь Хятад Европын найрамдал болон хамтын ажиллагаа нь хоёр ард түмэнд чамгүй их бараа бүтээгдэхүүн, ажлын байр, сурах боломж хангаж байна гэсэн үг.

    Энэ удаагийн айлчлалаар дамжуулан, Хятад Европын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр талын ард түмэнд улам их ашиг тус хүртээхийг хүсэж байна.

    Одоогоор, Хятад болон Европ өөр өөрийн хөгжлийн зангилаа үе шатандаа байна. ХКН-ын 18-р их хурлын 3-р бүгд хурал өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх стратегийн бодлогыг дэвшүүлсэн юм. 15 салбар, 330 гаруй төрлийн өөрчлөлтийн арга хэмжээг боловсруулан гаргаад байна. Тэрбум 300 сая гаруй Хятадын ард түмэн Хятадын үндэстний аугаа их сэргэн мандалтын үйл "Хятад мөрөөдөл"-ийг биелүүлэхийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэж байна. Европ ч өөрчлөлт хөгжлийн замаар урагшилж байна. Европын холбоо бүтцийн өөрчлөлт хийж, Европын ард түмэн ч тууштай зүтгэсний үр дүнд Европын эдийн засаг сэргэх чигтээ хандлаа.

    Шинэ нөхцөл байдал нь Хятад Европын найрамдал болон хамтын ажиллагаанд хөгжлийн шинэ боломжийг олгосон юм. Хятад Европ бол хөгжлийн зам дахь хамтын ашиг хүртэгч, Хятад улс стратегийн төвшинд Европтой харилцах бөгөөд Европын интеграцчлалыг дэмжинэ, Хятадын ард түмний сонгосон Хятадын онцлогт тохирсон хөгжлөөр замнахыг Европын ард түмэн ч дэмжинэ гэдэгт найдаж байна.

    2013 оны 11-р сард, хоёр тал "Хятад Европын хамтын ажиллагааны 2020 оны стратегийн хөтөлбөр"-ийг баталсан юм. Хятад улс Европтой хамтран "хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн дагуу, худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүү, өндөр технологи, шинэ эрчим хүч, шинэ хэлбэрийн хотжилт зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагааг бүх талаар эрчимжүүлж, Хятад Европын найрамдал болон хамтын ажиллагаагаар өөр өөрийн хөгжилд хүч сэлбэх төдийгүй хоёр орны ард түмэнд илүү үр ашиг хүртээхэд бэлэн байна.

    Олон улсын шинэ нөхцөл байдал Хятад Европын найрамдал хамтын ажиллагаанд стратегийн шинэ агуулгыг буй болгов. Хятад Европын хүн ам, эдийн засгийн нийт хэмжээ дэлхийн 1/4 хувь, 1/3 хувийг тус тус эзэлж байна. Эдийн засгийн даяаршил, дэлхийн олон туйлт хөгжил, нийгмийн мэдээлэл ирмүүн хөгжиж байгаа өнөө үед Хятад Европын харилцааны нэр нөлөө нь хоёр талын харилцаанаас давж дэлхийн чанартай стратегийн ач холбогдолтой болж байна.

    Хятад улс – Европ тив нь дэлхийн энх тайвныг хамгаалах хоёр том хүчин болно. Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван Байнгын гишүүний дунд энхийг сахиулах хүч хамгийн их илгээсэн орон юм. Европ нь гадаадад туслалцаа үзүүлэгч хамгийн том тив юм. Хоёр тал Ираны цөмийн асуудал, Ойрх Дорнод, далайн дээрмийн эсрэг зэрэг асуудлаар үр ашигтай хамтран ажиллаж ирлээ. Эх дэлхийн энх тайвныг бүтээн байгуулахын төлөө дэлхийн энхийг эрхэмлэгч ард түмэнтэй бид хүчээ нэгтгэх хэрэгтэй.

      Хятад улс болон Европ тив бол хөгжлөө харилцан ахиулж байгаа дэлхийн хоёр том зах зээл юм. Хамгийн том хөгжиж байгаа орны хувьд Хятадын эдийн засгийн өсөлт дэлхийн эдийн засгийн өсөлтөд 30% орчим хувь нэмэр үзүүлж байна. Хамгийн том эдийн засгийн цогц болсны хувьд Европын холбооны ДНБ нь 16 триллион 70-0 тэрбум ам долларт хүрч байна. Хятад Европ харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг баримталж, зах зээлээ илүү нээлттэй байлган, дэлхийн эдийн засгийг хөгжүүлэх үйлст хүчин зүтгэж, дэлхийн эдийн засгийн хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй өсөлтөд хүчирхэг хөдөлгөгч хүч сэлбэх хэрэгтэй.

    Хятад улс Европ тив нь хүн төрөлхтний дэвшлийг ахиулж байгаа хоёр том соёл иргэншил юм. Хятад улс болон Европ тив нь дорно өрнийн соёлын чухал үүдэл газар бөгөөд том төлөөлөл болох юм. Хэдэн мянган жилийн турш харилцан тус дөхөм үзүүлж хөгжиж ирсэн юм. Бид соёл иргэншлийн олон ургалч байдлыг хамгаалж, соёл иргэншлийн харилцан багтаамжтай байх, харилцан суралцах, харилцан нэвтрэлцэх дэлхийн цаг үеийг дайчлан хүн төрөлхтний соёл иргэншил, хөгжил дэвшилд хувь нэмэр үзүүлэх хэрэгтэй.

    Олон улсын шинэ нөхцөл байдалд Хятад Европын найрамдал болон хамтын ажиллагаа нь эрх тэгш хэлэлцээр болон харилцаанд түшиглэх болно. Хятад Европын хөгжлийн шат үе нь адил бус зэрэг шалтгаанаас болж Хятад Европын ард түмэн бүх асуудалд адил байр суурьтай байх боломжгүй юм. Бидний оршиж буй энэ цаг хугацаа бол харилцан нягт нөхцөлдөх хэдий ч хөгжлийн өвөрмөц онцлогоо хадгалах ёстой, шинэ боломж тохиол дүүрэн ч өрсөлдөөн сорилт ихтэй цаг үе юм.

    "Мэргэн хамтрахыг бодно, Мунхаг салахыг бодно" гэдэг үг бий. Хятад Европ харилцан хүндэтгэх, эрх тэгш зэрэгцэн орших, адил талаа нэгтгэж адил бус талаа нөөцлөн, хамтран ажиллаж ялалтад хүрэх зарчмаар хэлэлцээр болон харилцаагаа эрчимжүүлэн, боломж тохиолыг хамтдаа ашиглан, бэрхшээлийг хамтдаа даван туулах ёстой.

    Халил эрэг, хад чулуу далайд цутгах усны урсгалыг хашиж чадахгүйтэй нэгэн адил, аливаа асуудал, санал зөрөлдөөн нь Хятад Европын найрамдал, хамтын ажиллагааны урагшлах замыг хааж чадахгүй гэдэгт итгэж байна.

    Бельги нь Европын холбоо суугаа газар бөгөөд "Европын зүрх" хэмээгддэг. "Зүрх"-ний цохилго хэдий хүчтэй байх тусам Хятад Европын хамтын ажиллагаа төдий эрчтэй байх болно.

    Хятад Европын найрамдал болон хамтын ажиллагаа нь цаг үеийн сонголт, Хятад Европын 1 тэрбум 800 сая хүмүүсийн сонголт юм. "Тэнгэрийн орон" хэмээгдэх Хятад орноос "Диваажингийн цэцэглэг" хэмээгдэх Бельги улсад хоёр панда бэлэг болгон авчирсан нь энэхүү сонголтыг гэрчлэх юм.

    Хятад Европын харилцааны ирээдүй гэгээн саруул байж, бидний амьдралд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе