• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Хятад Германы үйлдвэр худалдааны эздийн хүлээн авалтад оролцлоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-03-30 15:47:44

      Хятад улсын дарга Ши Жиньпин 29-ний өдөр Дюссельдорфд Хятад Германы үйлдвэр худалдааны эздийн зохион явуулсан хүлээн авалтад оролцсон бөгөөд "Хятадын нөхцөл боломжийг ашиглаж, хамтын хөгжлийг биелүүлье" сэдэвт илтгэл тавьжээ. Тэрээр хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх үзэл бодлоо тодорхойлохдоо, Хятад улс өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж, гадаадад нээлттэй байх бодлогоо илүү өргөтгөж байгаа нь Хятад Германы хамтын ажиллагаанд асар олон шинэ нөхцөл боломжийг авчирна гэж онцлоод, хоёр тал харилцан итгэлцсэн, үнэнч шударга хамтын ажиллагаагаа хадгалан хөгжүүлбэл өөрсдийн улс орны хөгжлийн зорилго, хүсэл мөрөөдлөө лавтай биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

       Ши Жиньпин хэлсэн үгэндээ, эдийн засаг худалдааны харилцаа нь хоёр орны харилцааны үндэс суурь, ахиулах хүчин юм. Хоёр орон харилцан худалдааны том түнш байж, эдийн засаг, худалдаа банк санхүүгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь энэ удаагийн Герман дахь айлчлалын минь чухал агуулгын нэг юм. Хоёр орны гол гол салбарууд хамтын ажиллагааны олон бичиг баримтад гарын үсэг зурсан нь хоёр орны аж ахуйн нэгжид чухал үр өгөөжөө өгөх болно. Хоёр тал эдийн засаг худалдааны хэлхээ холбоо, харилцан хөрөнгө оруулалтаа цаашид ахиулах нь Хятад Европын эдийн засаг худалдааны харилцаанд ч үлгэр жишээ, үр ашгийг бий болгох болно гэжээ.

      Хятад улс "хоёр зуун жил" -ийн хөгжлийн зорилтоо тогтоосон бөгөөд өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх хүчтэй бодлогоор дамжуулан хөгжлөө хангах болно. Бид нээлттэй эдийн засгийн төвшинг өргөн цар хүрээнд, олон салбар, дээд хэмжээнд хэрэгжүүлэх болно. Тэрчлэн шинэ хэлбэрийн аж үйлдвэржилт, мэдээлэлжүүлэлт, хотжилт, хөдөө аж ахуйг ахиулан хөгжүүлнэ. Хятад улс Герман зэрэг хамтын ажиллагааны түншүүддээ асар их зах зээл, нөхцөл боломжийг цаашид ч олгосоор байх болно. Хэтийн ирээдүйг харвал, Хятадад "Герман чанар" хэрэгтэй бол Германы хөгжилд Хятадын зах зээл, хурдтай хөгжил ч хэрэгтэй юм гэж Ши Жиньпин онцолжээ.

      Германы ерөнхий сайдын орлогч бөгөөд эдийн засаг, эрчим хүчний яамны сайд Сигмар Габриел, Хойд Рейн-Вестфали муж улсын дарга Ханнелор Крафт тус тус баярын үг хэлээд, дарга Ши Жиньпингийн энэ удаагийн айлчлал нь Герман Хятадын харилцааны хөгжлийг ахиуллаа. Хятадын хөгжлийн хэтийн төлвийг Герман анхаарсаар байх болно, мөн нөхцөл боломжийг ашиглан, хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ үе шатанд гаргана гэдгээ онцолжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе